Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 03 сар 22
・ 2
Монголчууд ойрын өдрүүдэд тун ч шашинлаг байна. Цахим ертөнцөд олны анхаарал татаж байдаг цэнхэр үстэй зураач бүсгүй Солонгос улсын нэгэн иргэний үүсгэн байгуулсан МҮҮН гэх шашны гаж урсгалын талаар олон нийтэд ил тод зарласан. Улмаар энэ шашин биш гаж урсгал гэдэгт итгүүлэхийн төлөө улайрч, үүндээ төрийн томчууд холбоотой гэх мэтээр нэвтрүүлэг бэлтгэж гаргасан.

Улмаар энэ улайрал нь боловсролын салбар руу хүртэл хальж, шашны нөлөө орсон мэтээр гүтгэсэн удаатай. Мэдээж нийгэмд байгаа, болохгүй зүйлийг илрүүлж, тэр хэрээрээ в. . Энхтайвны гэсэн нэрийн дор далд байдлаар үйл ажиллагаа явуулж байсан энэхүү шашны урсгалын талаар сөрөг мэдээлэл цацагдаж эхэлсэн даруйд цахим сүлжээ, хэвлэлээр дамжуулан сурталчилгаагаа хийж эхэлжээ.
Шашнаа сурталчлахын тулд багагүй мөнгө хаяж эхэлсэн гэх мэдээлэл ч байгаа юм. Нэвтрүүлэг гарсны дараагаас сошиал сүлжээнд жинхэнэ эцэг эхээ олох фэйж хуудас нээгдэж, өдөрт хэдэн мянган лайк цуглуулж эхэллээ. Энэ бүхнээс харахад өнөөх сохорсон биш завшив гэгчээр сөрөг дайралтыг ашиглан хэнд ч танигдаагүй, далд байсан шашин ил гарч, ил далд сурталчилгаа хийж эхлэв үү гэж хардаж болохоор байгаа юм. МҮҮН-ий шашны талаар нэвтрүүлэг гарч нийгэмд цочроо өгснөөр
Ганц МҮҮН ч биш Христ, Бахай гэх мэтээр олон ч шашин манайд үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс оронд шашин шүтэх, эс шүтэхийг нь хуулиар хориглож болохгүй ч этгээд гаж урсгал, ядарсан иргэдийг хоолны мөнгөөр урхидаж буй зүй бус үйлдэлд төр хяналт тавих учиртай биз дээ. Талийгаачийнхаа араас гашуудах бус харин ч баярлан инээдэг хүмүүс цөөнгүй боллоо. Мөнхийн амьдралтай болж, Их эзний ивээлд багтаж байгаа учраас араас нь уйлах бус харин ч баярлах ёстой гэх мэтээр хязгааргүй тэнэглэл хэрээс хэтэрлээ.
Ганц МҮҮН ч биш Христ, Бахай гэх мэтээр олон ч шашин манайд үйл ажиллагаа явуулж байна. Ардчилсан улс оронд шашин шүтэх, эс шүтэхийг нь хуулиар хориглож болохгүй ч этгээд гаж урсгал, ядарсан иргэдийг хоолны мөнгөөр урхидаж буй зүй бус үйлдэлд төр хяналт тавих учиртай биз дээ. Талийгаачийнхаа араас гашуудах бус харин ч баярлан инээдэг хүмүүс цөөнгүй боллоо. Мөнхийн амьдралтай болж, Их эзний ивээлд багтаж байгаа учраас араас нь уйлах бус харин ч баярлах ёстой гэх мэтээр хязгааргүй тэнэглэл хэрээс хэтэрлээ. ж. Өдөрт хэдэн зуугаараа мэндэлж буй бөө нараа цэгцлэе. Христийн хэдэн зуун сүм дуган дандаа нийгмийн дорд ядуу хэсэгт хандаж буй.
Мөн Христийн тусламж нэрээр ямар төрлийн бараа бүтээгдэхүүн ирж байгааг ч манайхан хянаж үздэггүй. Гэхдээ тэднийг хууль бус үйлдэл хийдэг гэж улаан цагаан гүтгэх гэсэнгүй. Юутай ч тухайн улсынхаа ёс заншил, үүх түүхийг хүндэтгэж байх учиртай. Гэтэл библи барьсан залуус өдөр шөнөгүй айлын хаалга үүд тогшиж, амгалан тайван байдал алдагдуулах нь энүүхэнд. Өсвөр үеийн хүүхдүүдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа чамгүй хийж, тэдний сэтгэхүйг өөрчлөх гэж оролддог.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.