Ганц үнээгээ шараад идчихэв үү дээ?

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 23

Үлгэр ингэж эхэлдэг. “Эртээ урьд цагт өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Эмгэн нь ажилтай, өвгөн нь залхуу, бас ховдог. Өвгөн таван хар ямаагаа өдрийн нэгээр алж идсээр ганцхан хөх саалийн ямаатай үлджээ. Эмгэнийгээ эзгүй хойгуур өвгөн өнөөх ганц ямаагаа алж  махыг нь сайхан шарж идэж гэнэ...”

133 жилийн түүхтэй, дэлхийн нүүрсний салбарын хамгийн том хувьцаат компани “Пибоди Энержи” дампуурлаа зарлахад дөхсөн гэх мэдээлэл гарснаас хойш тун удалгүй “Mongolian Mining Corporation” –ийн зүгээс BNP Paribas болон ICBC /Industrial and Commercial Bank of China/-аас авсан зээлээ төлж чадахгүйд хүрснээ дуулгав. “Пибоди”-гийн хувьд нийт өр төлбөрийн хэмжээ 6.3 тэрбум долларт хүрсэн бөгөөд ирэх сар гэхэд АНУ-ын Дампуурлын тухай хуулийн “Chapter 11”-ын дагуу дампуурлаа албан ёсоор зарлаж, хуулийн хамгаалалтад орж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Харин “ММС”-гийн зүгээс зээлдүүлэгчидтэйгээ зээлийн нөхцөлөө эргэн харж, төлбөрийн хугацааг хойшлуулах яриа хэлэлцээ өрнүүлж байгаа ч одоогоор тохиролцоонд хүрч чадаагүй байгаа аж.

Монголын хувьд эдгээр хоёр компанийн тухай мэдээлэл аль, аль нь хамгийн таагүй нөхцөл байдлыг авчрах юм. Учир нь эдгээр хоёр компани хоёулаа Тавантолгойн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байсан. Нэг нь гадаадын хөрөнгө оруулагч, нөгөө нь Монголын үндэсний компани. Нэгийг нь Тавантолгойн төслийн ялагчаар шалгаруулаагүй, нөгөө нь шалгарсан. Гэвч, өнөөдөр аль, аль нь санхүүгийн маш том хүндрэлтэй нүүр тулжээ. Ялангуяа Монголын уул уурхайн компаниудаас анх удаа дэлхийн зах зээлд хувьцаагаа гаргасан “Mongolian Mining Corporation” дампуурлаа хүлээн зөвшөөрөхөд хүрнэ гэдэг манай улсын эдийн засагт асар том хохиролтой. Энэ бол баярлах хийгээд бахархах мэдээ биш.  

Газрын доороо 150 тэрбум тоон нүүрсний, нүүрснийхээ нөөцөөр дэлхийд эхний аравт багтдаг Монгол Улсын төсвийн дөрөвний нэгийг нүүрсний экспортоос бүрдүүлж байсан нь ердөө тавхан жилийн өмнө.  Тэр үед Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьтай гарч, жилдээ гадаадын хөрөнгө оруулалт  нь 4-5 тэрбум доллараар хэмжигдэж, эдийн засгийн хувьд хамгийн оргил үе нь байлаа. Гэвч, дэлхийн зах зээлд нүүрлэсэн хямралаас илүү дотоодын улс төрийн хямрал гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй Монголын үндэснийхээ үйлдвэрийн дампуурлыг зарлахад хүргэсэн гэвэл бодит үнэнтэй нийцнэ.

илүү дэлгэрэнгүйг энд  дарж үзнэ үү !!!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх