Дуучин Гэрэлийн "Хориглож байсан ч даашинзийг минь тайл" шинэ уран бүтээл цацагдлаа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 26

 

 

   Поп рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг дуучин Гэрэл "Намайг хайрлаад өгөөч", "Хайраа цоожил", "Чингис хаан" зэрэг дууг дуулан сонсогчдын хүртээл болгосон билээ. Тэрээр Герман улсад 15 жил ажиллаж, амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа бөгөөд ‘"Тэр гэрэл нь чи өөрөө" хэмээх хоёр дахь цомгоо 2014 Герман улсад хэвлүүлсэн юм.

    Алс хол ажиллаж амьдардаг дуучин бүсгүй шинэхэн уран бүтээлүүд элэг нэгт ахан дүүстээ зориулж ар араас нь сонсогчдын хүртээл болгохоор бэлтгэж буй аж. Түүний дараагийн уран бүтээл нь ''Хориглож байсан ч даашинзийг минь тайл'' хэмээх тачаангуй нэртэй уран бүтээл юм. Ингээд уншигчиддаа тус дууны шинэхэн видео клипыг хүргэж байна. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх