“Face of Beauty international” тэмцээний ялагч Даймонд Ланги: Монголын миссүүд биенийгээ дэмжиж оролцоосой

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 03 сар 29

  Монгол улсад анх удаа олон улсын миссийн тэмцээнийг зохион байгуулагдах болжээ. Тодруулбал, Дэлхийд чансаагаараа тавдугаарт бичигддэг “Face of Beauty international” тэмцээнийг  зохион байгуулах албан ёсны эрхийг “Мисс Монголиа Консалтинг” ТББ авчээ. Энэ тухай өнөөдөр  Мила Мануэл “Face of the beauty international” тэмцээний ерөнхийлөгч, Даймонд Ланги  “Face of the beauty international 2013” тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, Далма Карман  “Face of the beauty international 2015” тэмцээний тэргүүн дэд байрын шагналт, Паве Вентура “Missosology” сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал, Ж.Анхбаяр “Face of beauty international 2016” төслийн удирдагч, А.Баярцэцэг “Мисс Монголиа Консалтинг” ТББ-ын тэргүүн, Паве Вентура “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал нар оролцсон хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгдлээ.

Тус тэмцээнд Монголын үзэсгэлэнт бүсгүйчүүд гурван жилийн өмнөөс эхлэн оролцож иржээ. Энэхүү  тэмцээнд өмнө нь Тайланд, Тайван зэрэг Азийн улс орнуудад амжилттай зохиогдсон байна. Манай улсад зохиогдох тав дахь удаагийн тэмцээнд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс 60 гаруй орны миссүүд 14 хоногийн хугацаатай Улаанбаатар хотноо ирэхээр болоод байна.

“Face of the beauty international 2016” тэмцээнийг зохион байгуулахын төлөө Шинэ Зеланд, Австрали, Тайланд зэрэг улсуудтай өрсөлдсөн аж. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай “Мисс Монголиа Консалтинг” ТББ өрсөлдөөд “Face of the beauty international 2016” тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар болсон нь маш том амжилт.

Гоо бүсгүйн тэмцээнүүд энтартэйнмент шоу гэхээсээ илүүтэй зохион байгуулагч орны нийгмийн салбарт үр өгөөжөө өгдөг болохоор дэлхийн улс орнууд энэ эрхийн төлөө өрсөлддөг байна.

Ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болох “Missosology Mongolia” загварын шоунд хүндэт зочдоор уригдсан  Даймонд Ланги, Далма Карман нар “Говь”, “Loriblu”, “Precious Fashion House”, “O Couture”, “Марал” брендүүд 2016 оны хавар, зуны шинэ коллекцио танилцуулахад монголын миссүүдтэй нэг тайзнаа алхах нь ээ.

Face of beauty international 2016” төслийн удирдагч Ж.Анхбаяр “Манай Монгол улсад анх удаа зохиогдох гэж байгаа учраас туршлагагүй байна. Гэхдээ маш их хичээл зүтгэл гаргаж олон хүний хүч хөдөлмөр орон бэлдэж байгаа юм. Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар тухайн улсыг зорих жуулчдын тоо 20 хувиар нэмэгддэг тооцоо байгаа юм.  Олон улсын миссийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулах болж байгаа нь зөвхөн зугаа цэнгэл, энтартэйнмент шоу болоод өнгөрнө гэж бодож болохгүй. Энэ бол эх орны нүүр царайг дэлхий дахинаа харуулж байгаа үйл явдал юм. Үүгээр дамжуулаад бид нар Монгол орны өв соёл, зан заншлаараа бас дэлхийд ховорт тооцогдох зүйлүүдтэй билээ. Энэ бүхнээ тус тэмцээнээр дамжуулж харуулах боломжтой болж байгаагаараа маш том давуу талтай. Бид тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагаанд илүү анхаарал хандуулж ажиллаж байгаа. Тэмцээний төгсгөлийн ёслолын ажиллагааг Монгол улс орон даяар төдийгүй дэлхийн 10 гаруй улсын телевиз, Youtube-ээр дамжуулан үзүүлнэ. Бидэнд гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлагчаа илгээхээ мэдэгдээд байгаа юм. Түүгээр ч зогсохгүй 60 орны гоо бүсгүйчүүдийг дагалдан гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс, загварын агентлагийн захирлууд, мэргэжилтнүүд гэх мэтчилэн 200-300 хүн ирэх урьдчилсан тооцоо гараад байна” гэсэн юм.

Face of beauty international” миссийн тэмцээний Ерөнхийлөгч Мила Мануэл “Монгол улсад хүрэлцэн ирж байгаа миссүүд болон хамтран ажиллах байгууллага, жуулчид Монголын өв соёлын талаар ойлголттой ирэхийг хүсэж байна. Учир нь Монгол  улс маш их түүхтэй, өв соёл, зан заншилтай улс юм” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

 

 

 

 

 “Face of Beauty International 2013 тэмцээний титмийн эзэн Тонга улсын гоо бүсгүй Даймонд Ланги, Унгар улсын мисс 2015 оны тэмцээний дэд байрын шагналт Далма Карман нарын сэтгэгдлийг сонслоо.

 


- “Face of beaty international”  тэмцээнд 2013 онд түрүүлж байжээ. Тэгвэл ямар шалгуураар юугаараа онцлог байгаад түрүүлсэн бэ?
Даймонд Ланги: Хамт оролцож байгаа миссүүдтэйгээ болон зохион байгуулагч нартайгаа найрсаг нөхөрсөг  харилцаатай байсан. Учир нь манай улс их найрсаг бие биедээ хүндэтгэлтэй харьцаж  сурсан нь давуу тал болсон.  Ялангуяа хамт оролцож байгаа охидуудтайгаа эгч дүүс шиг харилцаатай байснаар эргээд бие биенийгээ дэмжиж байсан. Тиймээс зохион байгуулагч нарын анхаарлыг илүү татаж чадсан байх гэж боддог.

-    Одоо  энэ тэмцээнд орох гэж байгаа миссүүддээ хандаад юу гэж зөвлөмөөр байна?
Далма Карман: Энэ тэмцээнд оролцох гэж байгаа миссүүд маань маш сайн бэлтгэлээ хангаж ирээрэй. Өөр хэн нэгэн байх гэж хичээхгүй зөвхөн өөрийнхөөрөө байх нь чухал шүү. Тэгээд найрсаг байж бие биедээ тусалж дэмжээрэй. Мөн Монгол маш үзэсгэлэнтэй орон учраас цагийг таатай сайхан өнгөрүүлээрэй гэж зөвлөе.

-“Face of beaty international” тэмцээн  дэлхийд тавд ордог том тэмцээнүүдийн нэг. Энэ тэмцээнд орсноороо таны хувьд ямар хариуцлага нэмэгдэв?

Далма Карман: Анх  олон хүний өмнө гарч ярихдаа тийм сайн биш байсан юм. Харин одоо  улсынхаа нүүр царай болсон мисс учраас  олон хүний өмнө гарч  ярьдаг болсон.  Мөн залуу хүмүүст үлгэр дуурайлал болж, тэднийг өөрсдийнхөө хийж чадах зүйлд тэмцэж байгаарай гээд урам зориг өгөх үүднээс илтгэл их тавьдаг. 

-  Монголын миссүүдтэй найзууд уу?

Далма Карман: Мэдээж байна.  Мисс А.Баярцэцэг Япон улсад болсон Мисс интернэшнл тэмцээнд нэг групп болж хамт оролцож байсан.

Даймонд Ланги: 2013 оны”Face of beauty international”  Монгол улсыг төлөөлж оролцсон Г.Билгүүнтэй найз болсон. Энэ долоо хоногт Г.Билгүүн найз минь надтай ирж уулзана гэсэн. Үүнээс гадна надад Монголд хоёр найз байгаа.

-   Хэзээ нутаг буцах уу. Монголд юу хийх төлөвлөгөөтэй байна?

Даймонд Ланги: Ирэх сарын дөрөвний өглөө нутаг буцах учраас цаг маш давчуу байна. Монголын хөдөө нутаг болон нүүдэлчин ард түмний  талаарх олон зураг харж байсан. Түүн дээр Монгол үнэхээр үзэсгэлэнтэй харагдсан. Тиймээс нүүдэлчин айлд очиж үзэхээс гадна уул, усыг харахыг хүсэж байна.   

Далма Карман: Харин би арай сүүлд буцах учраас надад цаг байна. Би аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг болохоор аялах их дуртай. Тэр ч үүднээсээ хөдөө мөн адил явна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх