Хог тушаагаад, сугалаа авдаг болчихвол ч

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 02

Монголд хамгийн азтай хүн л амьдрах дээрээ тулчихаад байна. Учир нь бүх л зүйл сугалаатай болж, аз, эзээ үздэг болсон. Хямд үнэтэй орон сууцанд орохын тулд сугалаа сугална. Орон сууц хямдаар түрээслэхийн тулд бас л сугалаа сугалах шаардлагатай болсон. Улсын цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд ч бас азаа үзнэ дээ.

За тэгээд, сугалаанд жаахан од муутай байвал хүүхдээ цэцэрлэгт өгнө гэдэг үхрийн эвэр дээр цас тогтоохоос ч хэцүү юм болно шүү дээ. Сүүлийн үед Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтын сугалаанд монголчууд нийтээрээ оролцож, зарим нэг нь мөнгө төгрөг хожиж л байна. Тэгвэл хог тушаагаад, баримт авч, түүгээрээ сугалаанд оролцдог байвал яасан юм. Манайхан ямар сугалаанд дасаагүй, сураагүй гэх биш.

Дээрээс нь гадны орноос туршлага судлахыг ч сайн сурсан. Тэгвэл Тайваний хогноосоо салсан туршлагаас судлаад, Монголдоо нутагшуулбал яасан юм. Тайваний эрх баригчид нэг зальжин арга бодож олсон нь хогноосоо салах хамгийн амархан ажил болж. Тодруулбал, хог түүж тушаасан хүмүүст сугалаатай баримт олгож эхэлжээ. Улмаар сугалаагаараа мөнгө хождог болсон юм байна.

Ингээд ирэхээр хүн бүр их, бага хэмжээгээр хог цуглуулж тушаагаад, сугалаагаа авдаг болж. Ингээд л Тайвань улс хогноосоо салчихсан байна. Энэ туршлагыг Монголд нэвтрүүлбэл яасан юм. Гэхдээ тодорхой дүрэм, журамтай байх ёстой байх л даа. Сугалаа авах гэж байгаа иргэн гудамжны юм уу, эсвэл энд тэнд хөглөрч байгаа хогийг цэвэрлэсэн байх ёстой гэх зэргээр.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

Үог


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх