Улаанбаатарт 10 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 03

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.


2016 оны дөрөвдүгээр сарын 04-ний 09 цагаас 21 цаг хүртэл:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи говийн нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 хэм дулаан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх