Дэлхийн хамгийн үнэтэй кебаб

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 05

Хоол гэдэг ходоодны өлийг дарж, тамир тэнхээ өгөх төдийхөн хэрэгцээ биш, харин таныг хэн бэ гэдгийг тодорхойлж, нэр хүндийн тань баталгаа болж чадахуйц хүчирхэг зэвсэг гэдгийг Лондон хот дахь "Хазев" рестораны ахлах тогооч Ондер Сахан (Onder Sahan) өөрийн хийсэн тансаг хоолоороо батлан харуулжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй кебаб
 

 

 

Тэрээр 1000 фунт стерлинг (3 сая орчин монгол төгрөг)-ийн үнэтэй кебаб хийн, олонд танилцуулсан байна.  

 

 

Тансаг зэрэглэлийн "Royal Kebab"-ийг хийхэд сайн чанарын ногоон оливийн тос, мөн хамгийн сайн чанарын үхрийн мах, шинэ ургацын шилдэг сортын хүнсний ногоо, нэг шил нь 185 фунтын үнэтэй, 25 жил дарсан Итали хоолны амтлагч дарс зэргийг хэрэглэжээ. 

 

 

Ахлах тогооч хэлэхдээ "Миний хийсэн хоол хэн нэгэнд урлагийн бүтээл мэт санагдвал 1000 фунтээс ч өндөр үнэд хүргэх болно" гэжээ. 

 

 
 

 

 

Эх сурвалж: www,Caak.mn

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх