"Гэгээн Муза-2016" наадмын хэвлэлийн хурал болно

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 05

Гэгээн Муза Академиас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа "Гэгээн Муза" олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус наадмын талаар сэтгүүлчдэд хүргэх, наадамд нэр дэвшсэн уран бүтээлчдийн "Нэр дэвшигчийн гэрчилгээ"-г гардуулах "Хэвлэлийн бага хурал"-ыг 2016 оны 04 дугаар сарын 07-ны Пүрэв гаригийн 12.00 цагт Улсын Драмын Эрдмийн Театрын байранд хийх гэж байна. Иймд сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 322132, 88087088, 88705576 утаснаас авах боломжтой 

www.Urlag.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх