Д.Дорлигжав, Р.Бурмаа, М.Зоригт, Л.Пүрэвсүрэн нар засгаас гарах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 14

Их тэнгэрт болсон эвлэрэл нэртэй бүлгийн хуралдаан нь АН-ынханд эсрэгээрээ дайн авчирсан. Н.Алтанхуяг хаалга саван гарч ирсэн хуралдааны дараа АН-ынхан эвлэрлээ гэж жиргэсэн ч маргааш нь асуудал тэс өөр өнцөг рүү эргэсэн билээ. Ингэснээр МоАХ  фракцийн дөрвөн сайдаа Х.Баттулга гишүүн эргүүлэн татаж, засгийг унагаана гэдгээ ил цагаан хэлж буй.

Анхлан бүлгийн хуралдаан дээр Х.Баттулга гишүүний амнаас гарсан эл үг эрчмээ авч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Ерөнхий сайд хэрвээ хууль зөрчсөн үйлдлээ зогсоохгүй бол МоАХ Засгийн газарт ажиллаж байгаа хоёр сайдаа буцааж татахаас аргагүй болж байна.  Ямар ч байсан хууль зөрчсөн увайгүй үйлдлээ зогсоох уу, үгүй юу гэдгийг харж л байя”  хэмээсэн тодруулга  өгсөн юм.

Гэсэн хэдий ч бодит байдал дээр МоАХ-ны дөрвөн сайд шуудхан Х.Баттулгын  үгэнд орж, ажлаа өгөх үү гэдэг нь асуудал юм. Бүгд л салбартаа юм хийсэн дүртэй харагдаж, ирэх сонгуулиар парламентад тухлахын тулд мөрийн хөтөлбөрт салбарынхаа асуудлыг шургуулахаар яарч буй цаг үе нь. Тэгэхээр санал нэгтэйгээр засгаас хөтөлцөөд гараад явчихна гэхэд бэрхтэй.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх