Х.Түвшинжаргал охинд зориулсан “Сэтгэлийн хүч” хандивын тоглолт болно

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 21

Нийтийн дуучид болон рок поп, уран бүтээлчид Х.Түвшинжаргал охинд зориулсан “Сэтгэлийн хүч” нэртэй хандивын тоглолтонд нэгджээ. Тус тоглолтонд, МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, Б.Оюунбат, зэрэг 20 гаруй уран бүтээлч оролцох аж. Тоглолт энэ сарын 25-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт болох бөгөөд тоглолтын орлого Х.Түвшинжаргал охины эмчилгээнд зарцуулагдах юм байна.

Аяны маань зорилтот эзэн Хонгорзулын Түвшинжаргал охин. 1997 оны 09 сарын10-ны өдөр төрсөн. Ээж, гурван дүү болон  хойд аавтайгаа амьдардаг. Хийж бүтээх их хүсэл, ирээдүйг харсан өөрийн мөрөөдлөө биелүүлэхээр эрч хүч, тэмүүлэл дүүрэн Нархажид сүмд шашин судлаач оюутнаар суралцан өдөр бүр сургуульдаа очиж, хичээлдээ шамдан суралцаж байсан үе саяхан.

2014 оноос“бүдүүн гэдэсний архаг шархлаат  үрэвсэл”гэсэн оноштойгоор нарийн гэдэс нь  цоорсон, хэвтрийн байдалтай байна. Тэрээр  2 жилийн турш өтгөнөө хэвийн байдлаар гадагшлуулж чадахгүй, гуурс ашиглан гадагшлуулж байна. Гуурсыг 8цаг тутамд сольдог бөгөөд нэг өдрийн гуурсны хэрэглээ нь  20,000 төгрөг болдог байна.

Түүний гэр бүлийнхэн хайртай охин нь, эгч нь эрүүл болно гэсэн чин итгэлээр эмчилгээнийх нь  зардлыг цуглуулахыг хичээж байна. Ээж Хонгорзул нь охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор ажлаасаа гарч Нарантуул худалдааны төв болон олон нийтийн газраар хоол хийн зарж байгаа боловч энэ нь Түвшинжаргалын өдөрт хэрэглэх гуурсны мөнгө болонгэр бүлийн  хэрэглээний бусад зардалдаа арай ядан хүрэлцдэг байна.

Энэхүү өвчнийг манай улсад эмчлэх боломжгүй бөгөөд маш яаралтай  БНСАУ-д  42сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд орж чадвал эмчлэгдэх боломжтой талаар эмнэлгийн зүгээс мэдэгджээ. Энэ талаар сонссон залуучууд Монголынхоо нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн, аз жаргалтай байгаасай гэсэн халуун сэтгэлээр Түвшинжаргалд туслахаар нэгдэн тус  аяныг эхлүүлсэн байна.

Аяны хүрээнд “Бүх дэлхийн хүүхдүүд сангаас” Сэтгэлийн хүч аяныг санаачлан   олон нийтийн газраар явж хандив цуглуулах, оюутан залууст зориулсан бага хэмжээний такстай лекц унших зэрэг ажлууд өрнөж  байгаа бөгөөд аяны хамгийн чухал ажил болох

“СЭТГЭЛИЙН ХҮЧ” нэртэй хандивын тоглолтыг 2016 оны 4-р сарын 25-ны өдрийн 19 00 цагт Монгол бөхийн өргөөнд сайн санаат хүмүүс, сайхан сэтгэлт уран бүтээлчдийн дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажил хийгдсээр байна.

Иймд Монгол түмэн минь халуун сэтгэлийн хүчээр нэгдэн хамтдаа Түвшинжаргалд амьдрал бэлэглэцгээе! Та бүхнийг хандивын тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Дэлгэрэнгүйг  94217776, 89012970, 88619808,  86684882 дугааруудаар лавлана уу

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх