7-9 градус дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 21

2016 оны 04 дүгээр сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар 4-9 градус, Увс нуурын хотгор болон Алтайн өвөр говиор 18-23 градус, Алтайн уулархаг нутаг, говийн нутгийн баруун хэсгээр хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр шороон шуурга шуурна. 7-9 градус дулаан байна.

 Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх