“Петрочайна”-гийн бэлэг ба хүнцэл ихтэй, хөрсний доройтолтой Мэнэнгийн тал

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 22 ・ 1

БНХАУ РУУ 2.84 САЯ ТН ГАЗРЫН ТОС ЭКСПОРТОЛСОН ГЭЖЭЭ

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” компани манайд “бэлэг” өгчээ. Зэрэглээ мэт жирэлзсэн зээрийн сүрэгтэй, хүн явбал төөрч орхидог хялганат Мэнэнгийн талыг хүнцлээр баяжуулж, хөрсийг нь доройтуулж бэлэг барьсан байна, тэд. Харин манайх авч орхиж.

Газрын тосны хайгуул, олборлолтын ажлыг одоогоос 18 жилийн өмнө АНУ-ын “Соко” компаниас шилжүүлэн авсан “Петрочайна дачин тамсаг” компани ашиглалтын талбайгаас бусад хэсгийг хүлээлгэж өгсөн нь энэ. Буцаагдсан талбайг хүлээж авах эсэхийг хэлэлцсэн Уул уурхайн сайдын зөвлөлийн хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болжээ. Хайгуул, үнэлгээ, туршилтын олборлолт, ашиглалтын нийт 1167 цооног өрөмдөж, хайгуул олборлолт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажилд 2.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснийг салбар бүрийн оролцоотой 26 хүний бүрэлдэхүүнтэй хурлын танилцуулгад дурджээ.

“Петрочайна дачин тамсаг” компани Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутагт орших Тамсагийн сав газрын Тосон-Уул 19, Тамсаг 21 дүгээр талбайг эзэмшдэг. Тэгвэл Тосон-Уул 19 дүгээр талбайн газрны тосны баталгаат нөөцийг 179.08 сая тн, үүнээс ашиглалтын  баталгаат нөөц нь 20.17 сая тн хэмээн 2011 онд Ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэжээ. Харин Тамсаг 21 дүгээр талбайн хувьд 2012 онд 127.509 сая тн баталгаат нөөцтэй, үүнээс ашиглалтынх нь 14.01 сая тн, ус шахалтын горимоор ашиглах газрын тосны ашиглалтын баталгаат нөөцийг 21.018 сая тн-оор тогтоосон байна. Олборлолтын хувьд 1998-2014 он буюу өнгөрсөн 16 жилийн хугацаанд хоёр талбайгаас нийт 22.69 сая баррель буюу 3.04 сая тн газрын тос олборлож, 21.32 сая баррель буюу 2.84 сая тн газрын тосыг БНХАУ руу экспортолжээ. Үүнээс 438.22 сая ам.доллар Монгол Улсын төсөвт төвлөрүүлснийг албаныхан онцолжээ.

 

ТОСНЫ 60 КМ ЗАМЫГ ЗАСМАЛ БОЛГООГҮЙ БАЙХАД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ГЭЖ ЯРИЛТГҮЙ

Тосон-Уул 19 дүгээр талбайгаас 7030.03 км.кв буюу хайгуулын талбайн 91.6 хувь, Тамсаг 21 дүгээр талбайн 9430.53 км.кв буюу 97.8 хувийг буцааж өгчээ. Үүнтэй холбогдуулан ажлын хэсгийнхэн тавьсан шаардлага биелүүлсэн эсэхийг 2013, 2014 он дамжин ажиллажээ.

Компанийн үйл ажиллагааны танилцуулгад дурдсан дараагийн зүйл нь орон нутагт оруулсан бүтээн байгуулалтын тухай байв. 19 болон 21 дүгээр талбайд олборлолтын ил байгууламжаас гадна хэд, хэдэн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулсан гэжээ. Компанийн бүтээн байгуулалтын хувьд замын ажлын талаарх мэдээлэл анхаарал татав. Газрын тосны холбоотой үйл ажиллагаанд хамгийн түрүүнд зам барих тухай асуудал хөндөгддөг. Дорнод дахь газрын тосонд ч энэ асуудал улиг болтлоо яригдсан сэдэв. Тэгвэл “Петрочайна дачин тамсаг” компани Тосон-Уул 19 дүгээр талбайгаас Бичигтийн боомт хүртэлх 139 км сайжруулсан зам барьсан тухай онцлон тэмдэглэжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 22/

    5n tolgoi, oyu tolgoi gej irgediig uur tiish n xanduulj bgaad mash ix neft gadagsh n gargasan daa tseed eseniig n buudax ymsan

    Хариулах