Гаалийн татвар нь нэмэгдсэн импортын барааны нэрс

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 23 ・ 3

Аж үйлдвэрийн яам өнгөрсөн онд таван бүлгийн 10 гаруй барааны импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлсэн нь импортыг бууруулж, үйлдвэрлэлийг идэвхжүүлсэн. Харин энэ удаад импортын 14 бүлгийн  28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварын хувь хэмжээг 5-20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байна.
 
Эдгээр 100 гаруй нэр төрлийн барааг чанар стандартын шаардлагын дагуу 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байгаа төдийгүй дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломжтой гэж салбар яамны зүгээс үзжээ. Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын уг тогтоолыг энэ оны ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөх юм. 
 

ГААЛИЙН АЛБАН ТАТВАР НЭМЭГДСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТ

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн

-Сахар болон бусад амтлагчийн хольцгүй шингэн сүү, цөцгий
-Өтгөрүүлээгүй зөөхий, йогурт, тараг, хоормог
-Өтгөрүүлээгүй шар сүү, хувиргасан шар сүү
-Цөцгийн тос, сүүнээс гаргаж авсан бусад өөх тос
-Бяслаг, аарц

  • Хүнс, хүнсний ногооны бүтээгдэхүүн

-Шинэ эсхүл хөргөсөн төмс
-Шинэ эсхүл хөргөсөн улаан лооль
-Ногоон сонгино болон сонгины төрлийн бусад ногоо
-Бөөрөнхий байцаа
-Шар лууван
-Шар манжин
-Өргөст хэмх, давжаа өргөст хэмх
-Төмс

  • Барилгын зориулалттай бараа, бүтээгдэхүүн

-Хаалга, цонх
-Блокон хавтан, давхарлаж наасан хавтан, савхалсан хавтан
-Хаалга, хаалганы хүрээ мод, босго
-Бүх төрлийн хэвлэмэл хуанли
-Худалдааны зар сурталчилгааны материал болон барааны каталоги
-Эрдэс чулуун хөвөн
-Дамжлагын бөөний савлагааны зориулалттай их даацын уян шуудай
-Барилгын блок
-Силикат тоосго
-Зам талбайн бетонон хашлага, хавтан
-Барилгын ханын төмөр-бетон, бүтээц, хийц хэсэглэл
-Барилгын тааз, дээврийн төмөр бетон
-Бетон шат, гишгүр, замын бетон дэр
-Барилгын угсармал хийц, хэсэглэл
-Албан газрын зориуулалттай модон тавилга
-Гал тогоо, унтлагын өрөөний болон бусад модон тавилгууд

  • Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн

-Хонины савлаагүй сэмлэсэн ноосон ээрмэл
-Жижиглэн худалдаалах зориулалтаар савлаагүй мал амьтны нарийн үс, самнасан ээрмэл
-Нэхмэлийн бусад материал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 04 сар 28/

    зөв шийдвэр байна,Овоошдээ, Одоо үйлдвэрлэгчид чанартай ,хямд бүтээгдэхүүн хийх шййрдлагатай байна

    Хариулах
  • хэрэглэгч / 2016 04 сар 25/

    болж байнаа. харин дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний үнэ л импортынхоос хэт өндөргүй байх л үлдлээ.

    Хариулах
  • Зочин / 2016 04 сар 24/

    mash zov shiidver bna uchir ni edgeer buteegdehuudiig dotooddoo uildverleh btoi yumaa

    Хариулах