Оргил рашаан сувилал ТӨХК-ийг томруулах сонирхол уу, эсвэл...

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 25
 

Ч.ОЛДОХ

Оргил рашаан сувилал ТӨХК, хажуудаа байдаг Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв ТӨХК-ийн цахилгааныг тасалж, эмчилгээ, үйлчилгээг нь саатуулснаар  эмчлүүлэгчдэд чирэгдэл учирсныг  өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хан-Уул дүүргийн иргэдээс бидэнд  ирүүлсэн юм. Үйл явдлын мөрөөр сурвалжлахаар очиход тус төвийн цахилгаан тасарч ирсэн үйлчлүүлэгчдийнхээ  утасны дугаарыг авч “Тог ирэхээр  дуудъя”  хэмээн явуулж байв. Үйлчлүүлэгч Б “Хоёр компанийн хоорондох түрээсийн төлбөрөөс болсон маргаан бололтой” гэсний дагуу  нягтлан бодогч Д.Ганчимэгээс  энэ талаар тодруулахад “Оргил рашаан сувилал,  Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны төв хоёр нь нэг байранд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагууд. Манай төвийг  анх хоёр улсын Засгийн газар хөрөнгө оруулж, Оргил рашаан сувиллыг түшиглүүлэн байгуулсан байдаг. Барилгыг  барихдаа 10 өрөөг манай төвийн мэдэлд өгсөн зураг, баталгаажуулсан баримтууд бий.  2007 онд Оргил рашаан сувиллыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгоход манай төв эдний харъяаллаас гарч төрийн өмчит төсөвт албан газар болж  15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулах болсон.  Бие даасан цагаасаа Оргил рашаан сувилалд ашиглалтын зардал төлдөг болсон. Гэтэл 2013 оноос түрээс төлөхийг шаардсанаар ТӨХ-ны зөвлөмжийн дагуу түрээсийн гурвалсан гэрээ байгуулж түрээс төлж ирсэн. Гэтэл ТӨХ-ны үйл ажиллагаа зогссоноос эхлэн дулаан, усны зардал нэмж нэхэх боллоо.Нэг нь нэхээд нөгөө нь төлдөг хууль байхгүй. Гурвалсан гэрээтэй шүү дээ. Гэхдээ бид эдийн засгийн хямрал хүндхэн байгаа ч аль аль талаа бодож, түрээсээ нэмэх маягаар хамтран ажиллая гэсэн. Хүлээж авсангүй. Уг нь бид хуулиараа нэг ч төгрөгийн  өр төлбөргүй. Түрээс дотор дулаан, ус ашиглалтын зардал багтсан байгаа. Гэтэл цахилгаан тасалж хүндрэл учруулж байна. Оргил рашаан сувиллын цахилгаанчин манай ажилтан шиг өрөө тасалгаагаар явах болсон нь ийм учиртай байж. 21-22-нд шилжих шөнө манай байрны тогийг тасалсан байна” гэв.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх