Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 25

Малчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн өмнөд хэсгээр дулаахан хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны  09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн  баруун хэсгээр  баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 6-11 хэм, говийн  бүс нутгаар 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 29-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөө шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх