5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй нурсан гүүрийн засварыг улс хариуцах уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 04 сар 26


Увс аймгийн Тэс сумын Нарийн голын төмөрбетон гүүр өнгөрсөн ням гарагийн шөнө нурж унасан талаар цахим сайтууд мэдээлсэн билээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жил гаруй хугацаанд баригдсан уг гүүрийг 2012 оны есдүгээр сарын 23-ны өдөр ашиглалтад оруулж байсан аж.

Уг гүүрийг барих тендерт 2007 онд “Мөнхжим Өргөө” ХХК шалгарч, 1.8 тэрбум төгрөгөөр барихаар болсон бөгөөд энэ компани нь Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэртэй холбогддог, мөн төсөвт өртөг нь жил ирэх тусам нэмэгдсээр 1.8 тэрбумаар барих гүүрийг 5.3 тэрбум төгрөгөөр барьсан аж. Мөн энэ гүүрийг МАН-аас УИХ-д сууж буй УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тууз хайчилж хүлээн авсан гэх мэдээлэл цацагдсан юм.

БНХАУ-ын “Эйч Кэй Би интернэйшл холдинг” ХХК-тай 2011 оны долдугаар сарын 08-ны өдөр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам /хуучнаар/ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд уг гүүрийн барилгын ажлын өдөр тутмын хяналтыг Авто замын газрын хяналтын инженер Н.Ёндон хариуцаж ажилласан байна. Энэхүү гүүрийн барилгын ажлын төсөвт өртөг нь 5 380.2 сая төгрөг бөгөөд гүүрийн нарийвчилсан зураг төслийг “ГБЭТ” ХХК хийж гүйцэтгэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ талаар тайлбар хийж, надад ямар ч хамаагүй гүүр. Зарим нэг хүний захиалгаар ажилладаг сайтууд хүний нэр хүндэд ноцтой халдаж байна хэмээн мэдэгджээ.

Дөрвөн жилийн настай байсан энэ гүүрийг хятадууд барьсан гэх мэдээлэл цацагдаж буй. Тэгвэл энэ талаар Зам тээврийн сайд М.Зоригт илүү тодорхой баримттай мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Улсын төслийн хөрөнгө оруулалтаар баригдсан Увс аймгийн Нарийны голын 325 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлын гэрээг БНХАУ-ын “Эйч Кэй Би интернэйшл холдинг” ХХК-тай

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх