Өдөртөө 14-16 хэм дулаан байна

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 04 сар 26

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, бусад нутгаар  4 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө нутгийн хойд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.
 

2016 оны 04 дүгээр сарын 28-наас 05 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:   


28,29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 5-р сарын 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 29,1-нд зарим газраар секундэд 14-16 метр, 30-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөө шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, 1-нд ихэнх нутгаар сэрүүснэ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх