Хар бараан, зовлон гунигийн тухай биш ахлах сургууль, гэр бүл, хайр дурлалын жижигхэн юм шиг хэрнээ “том” асуудлуудын талаар өгүүлсэн “цэлмэгхэн” кинонууд... 1990 оны сүүл 2000 оны эхэн үе бол ийм кинонуудын жинхэнэ цэцэглэж байсан үе шүү дээ. Доорх кинонуудыг бид бүгд үзэж өссөн. Дурсамжаа эргэн сэргээхэд бэлэн үү?

1. Clueless (1995)
Энэ киноноос яг одоод зориулж харах нэг чухал зүйл бий. Тэр бол Cher – ийн хувцаслалт юм. А хэлбэрийн мини, гуя барьсан өндөр түрий, минималист гоёл чимэглэл, чокер зүүлт гээд л... Бүтнээр нь үзэхийг хүсвэл ЭНД дараарай.
2. Lindsay Lohan ихэр болдог кино (1998)
Бидний ихэнх нь энэ киноны нэрийг мэддэггүй байх. Тиймдээ ч яг дээрх шиг нэрлэдэг. Гэхдээ энэ киног мэдэхгүй, үзээгүй бүсгүй бараг л байхгүй, тийм үү? Ахин нэг бүтнээр нь үзэхийг хүсвэл ЭНД дараарай.
3. 10 things I hate about you (1999)
Heath Ledger – ийг хамгийн анх гоё залуу байна шүү гэж харсан үе рүүгээ буцчихаад ирэх үү? ЭНД дараарай.
4. Bring it on (2000)
Хөгжөөн дэмжигчдийн баг, удирдагч, өрсөлдөөн, хичээл зүтгэл, ахлах сургууль, хайр дурлал... Анх энэ киног үзэж байсан үедээ эргэн очихыг хүсвэл ЭНД дараарай.
5. Legally Blonde (2001)
Хувцас загварын мэргэжилтэй, миссийн тэмцээнд түрүүлж байсан шаргал үст бүсгүй Харвардын хуулийн сургуульд элсэхээр шийддэг. Тус сургуульд ороход ямар хэцүү талаар тэр огтхон ч бодолгүй шуудхан л шийдээд бэлтгэж эхэлдэг. Хайртай залуугаа эргүүлэн авахын төлөө шүү дээ. Гэхдээ тэр өөрийгөө огтхон ч өөрчлөлгүйгээр сургуульд орж чадахаар барахгүй маш сайн өмгөөлөгч болдог. Харин үүний дараа түүнд гэрлэхийг хүсэж, энэ бүх зүйлийн шалтгаан болж байсан өнөөх залуу нь хэрэг болох болов уу? Бүтнээр нь ЭНДЭЭС үзээрэй.
6. Freaky Friday (2003)
Ээж охин хоёрын бие нь солигдчихдог киног санаж байгаа биз дээ? Бас л Lindsay Lohan тоглодог. Тэр үеийн өсвөр насныхны дунд энэ бүсгүй үнэхээр л од байжээ. Бүтнээр нь үзье гэвэл ЭНД дараарай.
7. Mean Girls (2004)
Африкаас ирсэн Lindsay –г бид яахан мартаж чадах билээ? Тэр үед хэд дахин давтаж үзсэн ч уйддаггүй байсан даа. Ахиад нэг давтчих уу? ЭНД дараарай.
8. A Cinderella Story (2004)
Тэр үеийн оддын нэг, Aaron Carter –ийн дурлалт бүсгүй Hillary Duff Lizie Mcguire нэрээ үнсгэлжингээр сольсон үе. Сургуулийнхаа хамгийн царайлаг залуутай болзох ямар байдаг бол? Тэгээд бүр түүний үнсгэлжин нь болчихсон бол... ЭНД дарж бүтнээр нь үзээрэй.
9. High School Musical (2006)
Zac Efron залуу байхдаа, Vanessa Hudgens “жижигхэн” байхдаа энэ кинонд тоглож байсан даа. Санаж байна уу? Киног үзсэний дараа Vanessa –ийн хувцаслалт их таалагдаж торон оруулгатай майк, гэгээлэг өнгийн нимгэн кардиган хэдийг авч билээ. Бүтнээрээ ЭНД.
10. John Tucker must die (2006)
“Тийм ээ 2 найз охинтой юм байна. Үгүй ээ бүр гурав юм байна шүү дээ. Ямар зэвүүн залуу вэ?” Сүүлийн хэсгийг Kate хэлдэггүй л дээ. Харин өнөөх 3 найз охид хэлдэг юм. Санаж байгаа биз дээ? За энэ киног ахиад ЭНДЭЭС үзээрэй.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.