Цөмийн хаягдал булшлах төвийг Монголд барина

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 04 ・ 3

Цөмийн хог хаягдлыг аюулгүй булшлах технологийг хүн төрөлхтөн одоог хүртэл олж нээж чадаагүй байна. Харин улс орнууд цөмийн хаягдалыг булшлах, аюулгүй болгох гэж ашигласнаасаа хэд дахин илүү эдийн засгийн зардал гаргаад байгаа бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг нь хэдэн мянган жилээр үргэлжлэх юм байна гэдгийг ухаарч эхлээд байгаа билээ.

Иймээс цөмийн эрчим хүч ашиглагч томоохон орнууд тухайлбал, АНУ, Япон зэрэг улс өөрийн нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг нэг мөсөн хориглож, харин Монгол, зэрэг ядуу буурай орнуудад булшлах арга саам идэвхтэй эрж хайж байгаагийн тод жишээ нь манайд үүсээд байгаа цөмийн хаягдалтай холбоотой асуудал юм.

Энэ санаагаа хэрэгжүүлэхэд зориулан хэд хэдэн олон улсын конвенциуд зохиосон бөгөөд бүгд л ”алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг зарчим дээр үндэслэгдсэн атомын цахилгаан станцтай орон ашгийг нь хүртээд уран гаргасан орон уршиг, хохиролыг нь үүрэх учиртай олон улсын конвенциуд юм.

Энэ чиглэлийн бизнес эрхэлдэг үндэстэн дамжсан томоохон корпорациудын хувьд Монгол нь мөнгө муутай, засгийн газар нь хээл хахуульд автсан, хэдэн цаасны төлөө юугаа ч зарахаас буцахгүй хэдэн улс төрчтэй ”нууцаар хуйвалдан бизнесээ явуулахад яг сайхан тохироо бүрдсэн” улс болон харагджээ.

Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний талаар Тошиба, Вестингхауз корпорацийн оролцоотой Япон, АНУ, Монголын Засгийн газрууд нууцаар хэлэлцэн тохирч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар анх 2011 оны 5 сарын 09-нд Японы өдөр тутмын Маиничи Шимбун (Mainichi Shimbun[1]) сонин болон Олон улсын мэдээллийн Ройтерс (Reuters[2]) агентлаг мэдээлсэн.

Энэ хэлэлцээрийн дүнд Монгол, Япон, АНУ-ын ЗГ-ын хооронд ”Comprehensive Fuel Service” нэртэй гэрээ байгуулахаар төслийг нь боловсруулсан байна. Уг гэрээ нь атомын цахилгаан станц барих, станцаас гарсан цөмийн хаягдлыг булшлахтай холбоотой бөгөөд Монгол үүнд нь ”нэн чухал” үүрэг гүйцэтгэх учиртай байжээ.


[1] Японы өдөр тутмын сонин. 136 жилийн түүхтэй, Японы хамгийн түгээмэл өдөр тутмын сонин http://blog.goo.ne.jp/harumi-s_2005/e/cb1bc59797e6f41f24a6c12d31b16f05 (эх үүсвэр)

[2] Английн олон улсын мэдээллийн агентлаг

Японы сонинд энэ нууц уулзалтын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд үүнд Монголын засгийн газрыг Гадаад харилцааны яам болон АтомМон ТӨХК төлөөлж, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яам, АНУ-ын Эрчим хүчний газар төлөөлөн оролцсон байна.

Нууц хэлэлцээрийн цаана Тошиба корпораци байгааг ч ил гаргасан байна. Учир нь Тошиба корпораци 1886 онд байгуулагдсан атомын цахилгаан станцын технологиор тэргүүлэгч АНУ-ын Вестингхауз[1]корпорацийн ихэнх хувьцааг 600 тэрбум иенээр худалдан авсан байна. Тошиба Төв Азиас олборлосон ураныг худалдан авч, цөмийн хаягдлыг Монголд булшилж түүнээс их ашиг олж болно гэж тооцжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 04/

    Iim l muu humuus shu dee

    Хариулах
  • шаабар / 2016 05 сар 04/

    Энэ ч нилээд эртнээс бэлтгэгдсэн ажил шүү дээ. Лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг улсаа өөд татах өөр мөнгө олдохгүй болоод л булшлахыг сонгохдоо тулж байж магадгүй. Сайн л судлах нь зөв дөө.

    Хариулах
  • zochin / 2016 05 сар 04/

    ugui bailgui dee ene elbegdorj er ni yu hiigeed bainaa

    Хариулах