Жүжигчин Б.Амарсайханаас байцаалт авчээ /Бичлэг/

Нийгэм ・Нийтэлсэн: Хөхөө 2016 05 сар 04 ・ 1

Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэг цацагдсаны дараа олон нийтийн анхаарлын төвд ороод байсан. Энэхүү бичлэгт Монголын нийгэм, эдийн засгийн өнөөдрийн бодит байдлыг хурц тодоор шүүмжилсэн юм. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт шалгуулах гомдол гаргаснаа мэдэгдсэн. Өмгөөлөгч Б.Батбаяр жүжигчин Б.Амарсайханы энэ үйлдэл нь сонгуулийг будлиантуулж, төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн санаа зорилго агуулж байгаа тул 15-20 жилийн ялтай хэмээн хэвлэлд ярилцлага өгөөд байсан. Тэгвэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст жүжигчин Б.Амарсайханыг дуудаж, байцаалт авчээ. Тэрбээр энэ тухай ярихдаа "Миний хэлсэн ярьсанд худлаа зүйл байхгүй" гэлээ.

Т.Дүүрэн

Цагдаад мэдэгдэл өгөөд гарч байх үед манай сэтгүүлчид энэхүү яриаг авсан байна .

Түүнийг энэхүү бичлэгээс нь болж цагдаад өгөөд байгаа билээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 05 сар 05/

    улс төрждөг,эрх баригч, эд хөрөнгөнд дулдуйддаг цагдаа биш иргэдийн амар амгалан амь нас аюулгүй байдалд анхаардаг төрийн цагдаа бидэнд хэрэгтэй.Цагдаа энэхүү ажиллах юм бол татан буулгах хэрэгтэй,,,,,,,,Ардын итгэлийг хөсөр хасан цагдаа бидэнд хэрэггүй олон зүйл дээр эрх мэдэлтэн эд хөрөнгөнд үйлчи

    Хариулах