24баримт: МИАТ жил бүр асуудал гаргаж, зорчигчдыг хохироож байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 05

МИАТ-ыг тойрсон балаг дуусахгүй нь. Байсхийгээд л ослын буулт хийж, зорчигчдынхоо зүрхийг амаар нь гаргах шахдаг тус компанийхан нэг хэсэг дарга цэрэггүй хээл хахуулийн хэрэгт холбогдон ороогдож байсан ч өнгөрсөн жилээс энэхүү асуудал нь бага зэрэг намжсан.

 

Гэвч балаг нь дуусахгүй үргэлжилсээр  зорчигчдоо хохироож, айлгасаар л байна. Хамгийн сүүлд гэхэд Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 дугаар аялал гүйцэтгэсэн El-CXV бүртгэлийн дугаар бүхий агаарын хөлөгт гэмтэл гарч зорчиж байсан 100 орчим хүнийг багагүй сандаргав. Тиймээс МИАТ-ынхан иргэдэд хэрхэн үйлчилж, үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар түүхийн хуудсыг эргэн сөхөж, 24 баримтаа хүргэж байна.

 

"Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаснаас болж осол болох шахжээ

 

2016 оны 5 сарын 3-ны өдөр

 

Баримт 1. Уржигдар буюу энэ сарын 3-ны өдөр 15:35 цагт Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн ОМ7056 нислэгт техникийн ноцтой доголдол гарч, зорчигчдыг түгшээлээ.

 

Баримт 2. Энэ талаар тус онгоцонд сууж явсан нэгэн зорчигч “Ховд Улаанбаатар чиглэлийн МИАТ компанийн Бионг737 онгоц Ховд хотоос хөөрөх үедээ ноцтой осол гаргах дөхлөө. Одоо онгоц гэмтсэний улмаас нислэг тодорхойгүй хугацаагаар хойшиллоо” гэж өөрийн цахим хуудаснаа мэдээлж, олон нийтэд түгсэн.

 

Баримт 3. Харин МИАТ компани өөрийн фэйсбүүк хуудаснаа “Нислэг саатлын мэдээлэл. 5-р сарын 3-ны өдрийн Ховд-Улаанбаатар чиглэлийн ОМ7056 аялал хөөрөлтийн өмнөх гүйлтийн техникийн саатал гарсан тул үзлэг хийх шаардлагатай боллоо. Иймд тус аялал тодорхойгүй хугацаагаар хойшилж байна. Бид уг нислэгээр саатсан зорчигчдыг Улаанбаатар хотод өөр агаарын хөлгөөр тээвэрлэн ирүүлэхээр ажиллаж байна” гэжээ.

 

Баримт 4. МИАТ-ын "Боинг” онгоц хөөрөхөөр хурдаа авах үед нэг талын дугуй нь салж унаснаас болж осол болох шахжээ.

 

Баримт 5. Онгоцонд нийтдээ 95 зорчигч, хөлгийн багийн гишүүдийг нэмээд 100 гаруй хүн байсан бөгөөд тэдний амь насанд аюул заналхийлэв.

 

Баримт 6. ИНЕГ-аас Улаанбаатар-Ховдын чиглэлд 162 хүний суудалтай том оврын агаарын хөлгөөр нислэг үйлдээд сар хүрээгүй байхад ийм ноцтой осол гарах дөхсөн нь иргэдийг айдаст автуулахад хүргээд байна.

 

Ашиг олохын тулд зорчигчдоо гурван цаг саатуулав

 

2015 оны 10 сарын 3-ны өдөр 

 

Баримт 7. Өнгөрсөн оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 09:15 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн ОМ -135 дугаарын нислэг Берлин хотод буух ёстой цагаасаа гурван цаг хоцорж буув.

 

Баримт 8. 13:25 цагт газардах ёстой байсан онгоц  17:20 цагт буусад учрыг Новосибирск хотод Нийслэлийн захиргааны төлөөлөгчдийг буулгах гэж саатсантай холбон тайлбарлаж байсан юм.

 

Баримт 9. Тухайн үед визан дээр огт тэмдэглэгдээгүй буулт хийж, бүх зорчигч болон бүх ачаагаа буулгад тухайн онгоцны буудалд хоёр цаг болсон байна. Энэ хугацаанд үлдсэн зорчигчдынхоо тав тухыг хангаж ажиллаж чадаагүй гэдгийг зорчигчид мэдээлж байлаа.

 

Баримт 10. Төлөвлөгөөгүй буултаас болж зарим хүн дараагийн  нислэгээсээ хоцрох, төлөвлөсөн арга хэмжээндээ очих чадахгүйд хүрсэн байна.


Баримт 11. МИАТ компани Новосибирск хотод газардаж, саатах талаараа зорчигчдод урьдчилан мэдэгдээгүй аж.  


Баримт 12. Нислэг хоцорсны улмаас гарсан зардал нь 1,600 евро болсон бөгөөд холбогдох журмын дагуу шийдвэрлэжээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх