Туул голоо эзгүйд өмөрч, ирэхэд нь өмөлзөх юм даа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 05 ・ 3

Туул маань иржээ. Саяхан л гол харлуулан эзгүйрч байсан их ус маань ирж. Хэдхэн хоногийн өмнө Туулын гүүрээр машинтай гарч явахад дүүгийн маань гурван настай охин “Гүүрний ус байхгүй болсон байна” гэж хашгирч билээ. Тэр жаалхан амьтан хүртэл анзаарч мэдээд байхад томчууд бид хайж хүлээх нь аргагүй юм даа гэж бодогдож билээ.

Хүүхэд ахуйгаасаа бараанд нь сүрдэж, уснаас нь ундаалж өссөн Туулаа хаврын хаварт алга болчихоор жигтэйхэн өмөрч, туналзан мэлмэрсээр ирэхэд өмөлзөн догдлох юм даа. Угаасаа л сүүлийн жилүүдэд Туул маань харгин халиан ирэхийнхээ өмнө ингэж алга болж, ингэж татардаг болсон шүү дээ гэж мэдээд байгаа хэр нь хайрга чулуу нь эзэнгүйрч харагдахаар гуниглаж гэгэлзчихээд байх юм. Зарим нутагт Шургуу нэртэй голууд бий. Хур ус багатай жилүүдэд шургаж алга болчихдог харин жаахан ахиухан бороотой үед урсаад эхэлдэг тийм голууд л даа.

Гэтэл хатан Туул маань хаврын хаварт шургаж алга болчихоод, айлгасаар аажуухан ирдэг болжээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө бичсэн “Туул ирээгүй хавар”-таа “Туул амилах хаврын цагт, Туул нойрсох намрын сүүлээр сэтгэл минь сонихноор догдолдог юм. Тэгээд л нутаг орондоо хүлээн суугаа ээждээ очих мэт Туулдаа очмоор санагдана. Туулын хөвөөнд би буй болсон юм. Хүнд төрсөн нутгийн уул, тоглож, ууж өссөн гол ус нь ойрхон байдаг.

Хотын унаган надад ч Туултай сүлэлдсэн дурсамж их. Туултай холбоотой олон олон дурсамж, хаврын бороо намайг сургаж, намайг буй болгосон билээ” гэж бичсэн сэн. Нээрээ л Туулаа ирэхгүй удахаар сэтгэл сэмэлзэж, тунин туниж, туналзан мяралзсаар ирэхэд нь баярласаар он цагийг элээсээр...

 

Эх сурвалж:www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • зочин / 2016 05 сар 08/

    Олон карьяаруудын эздийг эхний ээлжинд зарлаач Тэд Туулын хайргыг үнэгүй шахам авч өндар ашиг олж эцэст нь монгол улс хохирч байна.Энд их хуралд сонгогдох сайн эрүүд ч байж л байгаа .Хурдалмаар байна.

    Хариулах
  • зочин / 2016 05 сар 08/

    Туулын ус ирсэнийг хараад нүдний нульмас гарах гээд байсан.Туул маань яг нийслэлийн харалдаа тасардаг нь нэгийг хэлээд байна.Энэ олон ухаж байгаа газрыг зогсоогоочээ.Туулын сав газрын захиргаа гээд нэг голд нэг том байгууллага байна шүү дээ.

    Хариулах
  • Hotyn jaal / 2016 05 сар 05/

    UNEHEER TIIM SANAGDAAD BAIDAG YUMAA URSGALYG NI HARAAD SUUJ BAIH SHIG JARGAL UGUI

    Хариулах