Хавханд буй үнэгүй бяслаг буюу ТАВ, НАЙМАН хувийн хүүтэй ИПОТЕКИЙН ЗЭЭЛ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 05

olloo_mn_1431311697_ipotek

“Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэсэн үг бий. Арилжааны банкуудын орон сууцны ипотекийн зээлийн бодит хүү нь одоогоор 21-22 хувьтай тэнцэж байна. Харин бодит байдал дээр үүнээс харьцангуй хямд буюу найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургаадугаар сараас хойш 78 мянга орчим өрх авчихаад байна.

Улстөрийн шийдлийн үүднээс харвал төрөөс ипотекийн зээлийн хүүг тав, найман хувиар нь олгож, зөрүүг Монголбанк эх үүсвэрээсээ гаргасаар байж болох ч эдийн засгийн нөхцөл байдлаа харвал энэ арга удаан оршин тогтнохгүйг эдийн засагчид сануулж байна. Нөгөө талаас 30 хувийн урьдчилгаагаа төлж найман хувийн хүүтэй орон сууцны зээл авах чадамжтай иргэдийн тоо ханасан болохыг зарим компанийн төлөөлөл хэлсэн. Орон сууцны зээлдэгчийн тоо 2010 оноос хойш тав дахин өсчээ. МИК-ийн мэдээлж байгаагаар, ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг 2013 оны зургаадугаар сард олгож эхэлснээс хойш 78000 орчим өрх авчээ. Нэг өрх дунджаар 49 сая төгрөгийн зээлийг 16.6 жилийн хугацаатайгаар авсан байна.

Хөдөлмөрийн зах зээл хумигдаж, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаагаас зээлийн эргэн төлөлт ч хүндэрч эхэлжээ. ҮСХ-ны эхний гурван сарын статистикаар, банкны системийн нийт зээлийн 43 хувийг дан барилгын салбар эзэлж байгаа бол хугацаа хэтэрсэн зээл энэ оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 72.9 хувь, чанаргүй зээл нь 37.7 хувиар өссөн байна. Түүнчлэн чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь жил дараалан өсөх хандлага ажиглагдаж эхэллээ. Тодруулбал, энэ тоо 2014 онд 10.3, 2015 онд 14.3 хувьтай дүйж байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар чанаргүй зээлд иргэдийн зээлийн эзлэх хувь 15 хувьтай тэнцээд байна. Ойрын 3-4 жилд эдийн засаг сэргэх хандлага ажиглагдахгүй болохыг эдийн засагчид хэлж байгаа. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн борлуулалт өсөхгүй, зогсонги байдал улам даамжирч, барилгын компаниуд төлж чадахгүйд хүрэх магадлал байна гэсэн үг.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх