Бусад
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 05 сар 05
・ 2
Овуляцийн тест бол таны жирэмслэх боломжтой өдрүүдийг тодорхойлж өгдөг бүсгүйчүүд бидний үнэнч найзуудын нэг. Харин энэхүү тестийг хэрхэн хэрэглэх талаар уншигчдын маань ирүүлсэн асуултууд энэхүү нийтлэлийг бичих сэдэл болсон юм.
Овуляцийн тест бол таны жирэмслэх боломжтой өдрүүдийг тодорхойлж өгдөг бүсгүйчүүд бидний үнэнч найзуудын нэг. Харин энэхүү тестийг хэрхэн хэрэглэх талаар уншигчдын маань ирүүлсэн асуултууд энэхүү нийтлэлийг бичих сэдэл болсон юм. Энэхүү тестийг яг л жирэмсний тест хэрэглэдэгтэй адилаар шээсэндээ дүрээд л мэдчихэж болдог.

Тест ашиглах эхний заавар
Тестийг хэрэглэхийн өмнө сарын тэмдгийнхээ мөчлөгийн хугацааг та мэддэг байх ёстой. Ихэнхдээ бүсгүйчүүдийн мөчлөгийн хугацаа 20-45 хоног байдаг. Та эдгээрээс нэг өдрийг сонгон тестээ ашиглах ёстой. Сарын тэмдэг дөнгөж үзэгдэж эхэлж байгаа, эсвэл ирээд эхэлсэн үеэс нь эхлэн нэг өдрийг сонгож дараагийн мөчлөг хүртэлх хугацаа нь таны мөчлөгийн эргэлтийн уртыг тодорхойлно.
Хэрэв энэхүү мөчлөгийн уртын хугацаа сар бүр хэдэн өдрөөр зөрдөг бол сүүлийн 3 сарынхаа мөчлөгийн дундаж тоогоор эргэлтийн хугацаагаа тодорхойлоорой.
Ингээд нэгэнт мөчлөгийнхөө үргэлжлэх хугацааг тодорхойлсон, эсвэл дундаж тоог гаргачихсан бол доорх графикийг ашиглан тестээ хэрэглэнэ.
Графикийн хамгийн эхний хэсгээс олж тогтоосон тоо нь таны эргэлтийн уртын хугацаатай таарах ёстой. Харин доод хэсэгт байгаа тоонууд нь илүү бага тоо байгааг та анзаараарай. Энэ бол таны эргэлтийн хугацаа бөгөөд энэ хугацаанд та тестийг ашиглах боломжтой гэсэн үг.
Жишээ нь, Хорлоогийн сарын тэмдгийн мөчлөг 28 хоногтой гэж үзье. Тэгэхээр түүний мөчлөг энэ сарын 4-нд эхэлсэн гэж тооцлоо. Ингэснээр түүний мөчлөгийг 4-нөөс эхэлсэн гэж үзээд тэр урд талын 11 өдрийг тооцож, 14-нд тестээр үзнэ гэсэн үг.
Овуляцийн тестээр өглөөд үзэх эсэх нь тийм ч чухал биш. Өдрийн аль ч цагт үзэж болно. Бүр өдөр бүр тогтсон нэг цагт ч тестээрээ үзээд байж болох юм. Хэт их хэмжээний шингэн уух нь таны шээсийг шингэрүүлэх магадлалтай. Тиймээс тестээр үзэхээс 2 цагийн өмнөөс уух шингэнээ багасгах нь тун чухал шүү.
Тестийн хариуг хэрхэн унших вэ?

Овуляцийн тестийн хариу гардаг дэлгэц бол эмэгтэй хүний өндгөн эс боловсрох хугацааг хэлж өгдөг хамгийн чухал хэсэг юм.
Ихэнх тестийг шээсэнд дүрсний дараа 5 минутын дараа хариу нь гардаг. Энэ 5 минутанд тестийн дэлгэцэнд гарах өнгийн зураас нь хариуг хэлнэ. Бүх тест удирдлагын зураастай байдаг бөгөөд энэ нь хариуг илэрхийлдэг. Энэхүү өнгийн тууз болон зураас нь эерэг ба эсрэг хариуны илэрхийлэл болно.
Тестийг уншихдаа: Эерэг (Шээсэн дэх LH өссөн байх) удирдлагын тууз илүү тод өнгөтэй болсон байх болно. Харин сөрөг гарвал удирдлагын тууз илүү бүдэг өнгөтэй байх болно. Тэгэхээр тест эерэг гарвал өндгөн эс боловсрох хугацаа дөхөж буйг гэрчилж байгаа юм.
Овуляцийн тест эерэг гарсны дараа хэзээ секс хийх вэ?
Овуляцийн тест эерэг гарснаар жирэмслэх магадлал илүү нэмэгдлээ гэсэн үг юм. Ингэснээр энэхүү боломж таны биед 24-72 цагийн хугацаанд хадгалагдана.

Тэгэхээр магадлал өндөрсөж, тест эерэг гарсан үед та илүү их секс хийх хэрэгтэй байх нь. Хэдийгээр тийм боловч, та өндгөн эс боловсрох эргэлтийн хугацаандаа ихээхэн анхаарал хандуулах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, тестээр гарсан хариунд үндэслэн боломжит хугацааг илүү сайн ашиглаарай.
Өндгөн эс боловсрохоос 12-24 цагийн дотор секс хий
Хүүхэд олох хамгийн өндөр магадлалтай өдрүүд нь овуляцийн тест эерэг гарахаас 12-24 цагийн өмнө байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн долоо хоногийн турш өдөрт 1-2 удаа бэлгийн харьцаанд орох нь жирэмслэх магадлалыг өндөрсгөдөг. Мэдээж, та яагаад гэж асуух байх. Маш энгийн хариулт бол эр бэлгийн эс өндгөн эс боловсрохоос өмнө үтрээнд нэвтэрснээр азтай нэг эр бэлгийн эс өндгөн эс боловсрогдон гарч ирэх хугацааг амдаж байгаад ажлаа амжилттай гүйцээх боломжийг бүрдүүлж байгаа юм. Эр бэлгийн эс үтрээнд 5 хүртэлх хоног амьдрах чадвартай. Энэ хугацааг л ашиглах хэрэгтэй.
Хэзээ тестээр үзэх вэ?

Маш олон эмэгтэй 24 цагийн дотор нэг удаа тетс ашиглах сонирхолтой байдаг. Тэгвэл эмч мэргэжилтнүүд 12 цаг тутамд тестээр үзэхийг санал болгож байна. Овуляцийн тест эерэг гарснаас 12 цагийн дараагаас өндгөн эс боловсрох үйл явц эхэлдэг аж. Тиймээс та 24 цаг гэж алгуурлаад байвал үлдсэн 12 цагт гарах боломжуудыг алдаж мэдэх юм.
10 өдрийн турш өдөрт 2 удаа тестээр үзсэнээр өндгөн эсийг “барьж” авахад илүү хялбар болно.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.