Б.Булган гэрч биш сэжигтэн: С.Зоригийн аллагын захиалагчаас бусад нь олдсон

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 05 сар 07 ・ 1

С.Зоригийн аллагын захиалагчаас бусад нь олдсон гэх мэдээлийг баттай эх сурвалж бидэнд ирүүллээ.  С.Зориг агсны эхнэр Б.Булганыг уг хэрэгтэй холбогдуулан хуулийн байгууллага саатуулаад зургаан сар болж буй. Түүнийг хэвлэлүүд С.Зоригийн аллагын гэрчээр татагдан саатуулагдсан талаар мэдээлж байв. Тодруулбал,

Нэгдүгээрт, Б.Булган гэрч.

Хоёрдугаарт, гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан.

Гуравдугаарт, Санаатайгаар худал мэдээлэл өгсөн байж магадгүй гэх таамаглалууд өнгөрсөн хугацаанд бичигдсэн.

Гэвч хуулийн хүрээнд дээрх гурван тохиолдлын аль нь ч байлаа Б.Булганыг урт хугацаанд буюу зургаан сар цагдан хорих үндэслэл байхгүй юм байна.  Аливаа хэргийн гэрч, хэргийг нуун далдалсан буюу худал мэдээлэлээр хангасан этгээдийг Б.Булган шиг зургаан сарын хугацаанд хорьж байсан тохиолдол байдаггүй аж.

Гагцхүү гэмт хэргийг зохион байгуулсан эсхүл хамтран үйлдсэн тохиолдолд сэжигтнийг урт хугацаанд хорих хуулийн үндэслэлтэй гэнэ. Тэгэхээр энэ тохиолдолд Б.Булган нь гэрч биш сэжигтэн байх магадлалтай гэдгийг хуульчид хэлж байна.

Бидэнд олдсон мэдээллээр С.Зоригийн аллагыг үйлдсэн гэмт этгээдүүд өдгөө баригдсан авч хэргийн захиалагч хэн бэ гэдгийг олж илрүүлэх, нийтэд зарлах асуудал дээр "гацаа" үүсээд байгаа бололтой.

С.Зоригийн аллагатай холбоотой асуудлаар 17 жилийн дараа хэвлэлд юу бичигдэв
 
-Ц.Элбэгдoрж "Би ямар хүнд улсын баатар өгчихөв өө" гээд дотроо дэвхцэн хашгирчээ-
 
1998 оны аравдугаар сарын 2-ны баасан гаригийн орой 21 цаг 40 минутын үед УИХ-ын гишүүн, засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг гэртээ ирсэн гэгддэг бөгөөд ирэхэээс нь 20 минутын өмнө буюу 21 цаг 20 минутын орчимд гэмт этгээдүүд гэрт нь дайран орж эхнэр Д.Булганых нь амыг боон, Гарыг нь үдээсээр хүлэн ариун цэврийн өрөөнд орхисон байсайн. Гэмт хэрэг үйлдэх бүх нөхцөлөө энгэж бүрдүүлсэн этгээдүүд С.Зориг агсаныг гаднаас орж ирмэгц 18 удаа хутгалан амийг нь хөнөөсөн. Энэ дүрслэл бол сонин хэвлэлүүд дээр гарч байсан бидний сайн мэдэх зүйлс.

Тэгвэл аллага болох үед бодит байдал ямар байсан бэ? С.Зоригийг амиа алдахаас өмнөх өдөр буюу аравдугаар сарын 1-ны өдөр Ардчилсан холбоо эвсэлээс түүнийг Монгол улсын ерөнхий сайдаар шийдвэрлэж. МҮАН-ын ерөнхий зөвлөлийн хурлыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар товлосон ч тэр үед хурал болоогүй юм. 10-р сарын 3-ны өдөр болохоор хугацаа хойшилсон байв. Гэтэл С.Зориг 10-р сарын 2ны шөнө амиа алдсан билээ. Энэ шөнө чухам юу болсон талаар аллагын цорын ганц гэрч гэгддэг Д.Булган 17 жилийн дараа юу гэж ярьсан бэ? С.Зоригийн гэрт аллага болохоос өмнөхөн Э. Бат-Үүл тэднийд ирчихсэн, өмнө нь амраглаж явсан Булгантайгаа уулзаад сууж байжээ. С.Зориг эхнэр лүүгээ "Төрийн ордон дотор шатар тоглж байна" хэмээн утсаар ярьсан байсан учраас тэр хоёр халамцуу байсан бөгөөд төдөлгүй тэдний хооронд гурвалжин дөрвөлжин хэрүүл болсон байна.

Өмнө нь Бат-Үүл, Булган хоёрыг зүгээргүй байсныг мэдэх С.Зориг эхнэрээ хардаж таараа. Энэ гурвыг ийнхүү хэрэлдээд байж байх үед гай газар доороос гэгчээр Ш.Отгонбилэгийн явуулсан хоёр хамгаалагч залуу гаднаас ороод иржээ. Энэ хоёр бас халамцуу болж, улмаар энэхүү зөрчил тэмцлийн эцэст С.Зориг агсан амиа алдаж гэнэтийн халдлага болсон мэтээр талийгаачийг зориуд олон дахин хутгалжээ. Үүний дараа Ш.Отгонбилэгийн бие хамгаалагч хоёр эр Э. Бат-Үүлд хандаж "Амаа хамхиж яваарай. Хэрвээ амаа хамхиж чадахгүй бол даарийнх нь чи шүү" гэж сүрдүүлсэн байна. Тиймээс Э.Бат-Үүл айж сандран гарч гүйхдээ С.Зориг агсны гэрт саарал өнгийн малгайгаа орхижээ.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: