Нийгэм
・Нийтэлсэн:
Хөхөө
・
2016 05 сар 23
2016 оны 05 дугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн хойд хэсэг, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод Монголын талаар 9-14 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 46 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.