Талийгаач Т.Лхагвасүмбэрэлийн аав УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нарыг хэлсэндээ хүрэхийг сануулав

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 06 ・ 3

 

Ирвэс хамгаалах сангийн судлаач, биологич асан Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүх ингэж бичжээ. ЗГ-ын гишүүд болон монголын ард түмний сонорт: УИХ-ын гишүүн Эрдэнэчимэг, Оюунгэрэл нарын нэр бүхий гишүүдийн Тост Тосон бумбын нурууг Улсын Тусгай Хамгаалалтанд авах тогтоолын төслийг батлуулсаныг нэн яаралтай бүрэн дүүрэн баталгаажуулахыг Тост орчмын бодит байдал шаардаж байна.

Миний хүүгийнТост Тосон бумбын нуруундаа амь бие хайрлахгүй, аав ээжээ санах завгүй энэ биеэ алуулан алуултал тэмцэж байсан хууль бус зүйлүүд өдрөөс өдөрт тодрон гарч байгааг доорхи зурагнууд харууллаа. Иймд ЗГ-аас нэн яаралтай хилийн цэсийг бүрэн баталж хамгааллын ажлыг бодит болгох шаардлага байгаа нь харагдаж байна. Ганцхан жилийн дотор миний хүүг алж авсаны дараа хэн хэн дураараа дургиж эхлэснийг харж болохоор баримтууд олон байгаагаас гадна Сүмбээ хүү энэ нутагт ямар тэмцэл дотор эзгүй ууланд ажиллаж байсныг гэрчлэх ажлууд их байлаа" гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 06/

    Дархлагдсан шааруудаас салцгаая

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 06/

    Харамсалтай байна.Бидний Монголчуудад,засаг төр гэж алга.Бид өөрсдөө зөв хүнээ олж сонгох л хэрэгтэй байна.МАН,АН хоёр бол найдваргүй болж дээ.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 06/

    МАНАН -д захиад ч найдваргүйдээ. Бурхан гуйсан ч МАНАН-г бүү сонго гээд байгаашдээ.

    Хариулах