Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 06 сар 23

Биднийг гадуур алхах зуур “Эгчээ, ахаа мөнгө өгөөч”, “Идэх юм авах гэсэн юм мөнгө өгөөч” гэх хүүхдүүд хотын төвийн хэсэгт тааралдах нь элбэг. Энэ хүүхдүүдийн зарим нь гуйлга гуйдаг байхад зарим нь дуу дуулж хэдэн бор төгрөг олдог. Чухамдаа тэд балчир биендээ баймгүй хүнд хөдөлмөрийг эрхэлсээр.
Тэд гадаа -20 градус зааж байхад ч, зуны 30 хэмийн халуунд ч гудамны хүйтэн шалан дээр өдөржин сууж “ажлаа” хийдэг. Гуйлга гуйж сууж буй хүүхдүүдийн ихэнх нь 3-5 насны жаалууд байдаг ба ээж, аав, ах, дүүгээ тэжээхийн тулд гэнэ. Тэдний харцнаас хүүхэд насны гэгээн хүсэл мөрөөдлийн оч бадрахгүй. Учир нь тэд цаг агаарын байдлыг хэрхэн давж, өдөрт хэдэн төгрөг олохоо боддог болохоор тэр.
Эдгээр хүүхдүүдийн төлөөлөл болох нэгэн хүү нэгдүгээр дэлгүүрийн урд сууж байв. Халтартсан шаргал урт хүрэмнийхээ хормойгоор хөлөө ивэнгээ, амандаа дуу аялан урдаа жижигхэн хайрцаг тавин суух энэ хүү таван настай. Тэрээр “Зун гоё байдаг. Харин өвөл их хүйтэн. Бас зарим хүмүүс миний мөнгийг аваад зугтаачихдаг” гэж жаал ярив. Анх хоёр жилийн өмнө тэрээр энд өөрийн ахтайгаа хамт суудаг байжээ. Үнэндээ түүний төрсөн ах биш. Нэгдүгээр дэлгүүрийн урд суухаас өмнө ах гэж нэрлэгдээд байгаа хүнээ таньдаггүй байж. Учир нь эцэг, эх нь түүнийг “түрээслэсэн” болохоор тэр. Анх юуны учир, яагаад танихгүй хүнтэй гуйлга гуйж байгаагаа мэддэггүй байсан бол өнөөдөр тэр мэддэг болж. “Ээж, аав хоёр намайг гуйлга гуйхгүй бол мөнгөгүй болчихно” гэж таван настай балчир жаал хариулж байна.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.