Монгол эрчүүдийн “хүүхэнжих” хандлага газар авсаар байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 24 ・ 6

 

Монгол хүний үнэлэмж орчноо даган өөрчлөгджээ. Залуус үсчин, тогооч, сувилагч, маникюр, худалдагч, гоо сайханч хийж байхад эмэгтэйчүүд машин барьж, бараа зөөж, хүнд даацын механиктай ажиллаж, цэргийн тусгайд бэлтгэгдэж, автобусны жолооч хийж байх юм. Эмэгтэй хүн амьдралд нухлагдахаараа дийлдэхгүй их “тэнхээтэй”, “хаттай” болдог гэдэг нь харагдаад байх шиг.

 

Нийгэм чанга байхад эрэгтэй, эмэгтэй хүний хийх ажлын ялгаа байдаг байсан. Хүйсийнхээ ялгаанаас болоод эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ой тогтоолт, самбаачлах хурд, зориг, тэвчээр, хатуужил, бие бялдарын хүчний зөрүү гээд яах аргагүй өөр өөр. Биеэс нь ялгарч байгаа даавар нь хүртэл тэднийг зохицуулж чадахааргүй орчинд орсон гэсэн үг. Халхын сайхан эрчүүд Солонгосжоод байна гэж иргэд харсан, үзсэнээ шүүмжилдэг ч үүний эсрэг арга хэмжээ аваад байгаа зүйл гэж алга. Манай улсад эр хүн гэж ийм байх ёстой гэсэн суртал ухуулага хийгдэж байгаа нэг ч зүйл байхгүй байна.

  •  

Хүүхнүүд эрчүүдийн ажлыг хийж харин эрчүүд эмэгтэйчүүдийн хийвэл зохих ажлыг амжуулж байх юм.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийг судалж хийж болох ажил, боломж зэргийг заасан байдаг. Үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийгдсэн олон улсын судалгаанууд харуулдаг.

Жишээ нь эмэгтэй хүн: Маш их зүйлийг деталчлан бодож зэрэг амжуулдаг байхад эрэгтэй хүн шууд үр дүнг нь хүлээн тоймлон авч ажилладаг байх юм.

  •  

Дэлхий нийтэд ихэнх удирдах албан тушаалын ажлыг эрчүүд хийдэгийн гол шалтгаан нь тэдний асуудлыг хурдан бөгөөд анхаарлаас гадуур шийдэрлэдэгт оршидог гэнэ. Энэ мэт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хийж болох ажил, оролцоо, үр дүн зэргийг харуулсан олон судалгаа бий. Сүүлийн жилүүдэд манайд Солонгос кино соёлын “довтолгооноос” үүдэлтэйгээр залуус “хүүхэнжих” хандлага газар аваад байгаа. Монгол эр хүний бие бялдар сайхан нөмөр нөөлөг алдагдаж ямар ч салбарт эмэгтэйчүүдтэй барьцах хандлага ажиглагдаж байгаа.

Орчин үед эрчүүд тогоо шанаганы хэрүүл хийж, хоорондоо муудалцаж, гудамжинд эрчүүд л “нүнжиггүй” зан гаргаж байгаа нь түгээмэл болж. Энэ бүх хүйсийн ялгааг гаргаж ажиллаж амьдрахгүй байх нь нийгэмд хор уршигтай юу. Одооноос эрчимтэй “хүүхэнжсэн” эрчүүд, хат сууж амьдралд нухлуулан ямар ч эрээс дордохгүй болсон эзэгтэй нарын хүүхдүүд ямар болох бол. Нийгэм даяараа ийм зүйлээс айхгүй мөртлөө долларын ханшны хэлбэлзэлээс “үхтлээ” айх юм. Хүйсийн ялгаатайгаар улс нийгмээ хөгжүүлэх хөтөлбөр төрийн үйлчилгээ, төрийн үйлнээ бодлого болон буумаар юм.

Б.Цацралт

13515320_1181445265239459_1046976385_n


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 06 сар 26/

    sain exneriin toosiig sardaa neg archij ugch bai cacraltiin nuxoor

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 25/

    Mongolchuud huuhduudee zodohoo bolison tsagt jinhen zorigtoi erchuud turuulj usgun shuu dee. Huuhduudee zodoj ailgaj zurehgui bolgoj admidralaar ni toglohiimaa. Tegeed gadnaa zorigtoi dotroo aimhai humuus bii bolgiishdee humuusee..

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 24/

    hunii sainiig hanilan baij med gejug bii,harin manai ardchilal hiigsed hunee tanidaggui mungu hurungu sn taniad baidagt gol uchir bn,yagaad ter olon myngan ajilchintai uildveruudiig huvichilah nereer damuuruulj halaasaa duurgej nomhon noomoi ajilchidiig gudmand gargaj transheiruu oruulav? ingeed aji

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 24/

    хүүхдүүдээ багаас нь эр хүн шиг болгож өсгөмөөр. нэг бол хөөргөж дөвийлгөөд ажил амьдралын төлөө зүтгэх сэтгэлгүй, эсвэл эрэгтэй юм чинь болно биз гээд сурлага хүмүүжилд нь анхаарахгүй орхидог гэх мэт. бодох л хэрэгтэй шүү аав ээж багш нараа

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 24/

    Хормогч зүүсэн эрчүүд хотоор дүүрэн дүүрэн.чихэндээ ээмэгтэй чөрийсөн гарууд.эсвэл алцаганж явсан .амьсгаа нь давхацсан хоолны савнууд. гэдсээ тэвэрсэн гэдийсэн хогын савнууд их болсон.

    Хариулах
  • Зочин / 2016 06 сар 24/

    ЭНЭ ЯГ ҮНЭН.ЗУРАГТ ХАРАХААР ХОМОГЧ ЗҮСЭН ЭРЧҮҮД МИКРОФОН БАРИСАН ЭМЭГТЭЙ ГАРЧ ИРНЭ ШҮҮ.ЕР НЬ СОЛОНГОС БОЛСОН ДОО. ГОНШИГОНОСОН ӨДРИЙН ХАГАСТ ӨЛСӨЖ ЧАДАХГҮЙ ХҮНД АЖИЛ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ХҮРЗ ДААХГҮЙ ЭРЧҮҮД ИХ БОЛЖ БАЙНА.ЭР ХҮН БАЙЖ ТЭР ЭРЭГТЭЙ ГОЁ САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА Ч ГЭХ ШИГ СОНИН БОЛСОН ДОО,ХӨӨРХИЙ.Х

    Хариулах