Скайтел компани хэрэглэгчдээ ашиглаж, сонгуулиар “халтуур” хийх гээ юу?

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 06 сар 24 ・ 1

Сүүлийн үед сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд дарамталсан өнгө аястай нэгэн мессеж гар утаснаас минь салахаа байлаа.

 

 

Тодруулбал, Скайтел компаниас давтамжтайгаар "Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдамжийн дагуу та 06/25-аас өмнө үйлчилгээний салбарууд дээр ирж дугаар эзэмшигчийн бүртгэлээ хийлгэнэ үү. 06/25-аас өмнө эзэмшигчийн бүртгэл хийгдээгүй дугаарын үйлчилгээ хязгаарлагдахыг анхаарна уу” гэсэн мессежийг илгээх боллоо. Надаас өөр хүнд ирж байгаа эсэхийг нь хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ганцхан надад ингэтлээ анхаарлаа хандуулаагүй байлгүй гэж бодож байна.

 

 

 

Ингээд Скайтелийн 1515 дугаарт залгаж учрыг нь тодруултал "Таны бүртгэл тодорхойгүй байна. Ирж бүртгэлээ баталгаажуулахгүй бол үйлчилгээг тань хязгаарлахыг анхаарна уу” гэж байна.

 

Би ч нэг их ойлгосонгүй "Уг нь анх дугаар авахдаа иргэний үнэмлэхээ үзүүлээд л авсан санагдах юм. Яагаад дахиж бүртгэх гээд байгаа юм бол” гээд тодрууллаа. Тэгсэн "Таны оршин суугаа хаяг тодорхойгүй байна. Нэн яаралтай үйлчилгээний төвүүдэд очихгүй бол дугаараа ашиглах боломжгүй болно” гэлээ.

 

Миний хувьд Скайтелийн энэ дугаараа авахдаа иргэний үнэмлэхээ авч очоод л бүртгүүлсэн. Түүнээс хойш мэдээлэлд маань онцын өөрчлөлт гараагүй. Гэтэл Скайтел компаниас "өөрчлөгдсөн байна” гээд л, намайг өөрөөс минь илүү мэдэгдээд байгаа ч юм шиг, эвгүй санагдаж байна. Айдас ч хүрэх шиг. Үүний дараа хэсэг бодсоны эцэст сонгуультай холбоотой үйл ажиллагаа явагдаад байгаа юм байна гэх хардлага төрсөн юм.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: