Зун талдаа орж байна. Хөгжилтэй, хөөртэй, халуун дулаан бүхнийг авчирдаг 7-р сар халаасандаа өөр юу нуусан байгаа бол? Энэ сарын зурхайгаа хүлээн авна уу!
Хонь
Сарын эхэн үед Хонинууд хайр дурлалын тал дээр идэвхтэй байх нь. Мөн од эрхсийн байрлал чамайг энэ сард хуял тачаал, эротик хүслээр дүүргэх нь. Бэлгийн амьдрал чинь урьд өмнөхөөсөө илүү идэвхтэй байх болно. Өөртөө ч итгэмгүй хэвийн биш зүйлсийг хүсэж, бодож эхлэх юм бол бүү гайхаарай. Энэ сар бүхэлдээ хостой Хонинуудын хувьд шинэлэг зүйлсээр дүүрэн болж өнгөрнө. Харин ганц биечүүд хайж байсан хүнээ олох магадлал бага ч сэтгэлд чинь таалагдах нэгэн гарч ирэх бололтой. Энэ сард шаргуу ажиллахаас илүүтэйгээр амралт зугаалгаар явах, гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилдөх хүсэл давуу байна. Хэрвээ энэ хүслээ биелүүлж чадахгүй бол хүссэн хүсээгүй ажлаа хийх хэрэгтэй болно. Хонины ордны ажил хэргийг ивээгч Бархасбадь гараг чамд маш их хүч өгөх учраас дэмий битгий өнгөрүүлээрэй. Түүний хүч ажил үүргээ амжилттай, хялбархан биелүүлэхэд чинь туслах болно. Удаан бодож явсан санаачлагаа бодит болгох боломж тохиох ба бүтээлч зан чанар чинь шинэ санаа санаачлага гаргах, тушаал дэвших, амжилттай, үр бүтээлтэй ажиллахад чинь туслах болно. Эрүүл мэнд маш сайн байх учраас сарын турш идэвхтэй байж, аялал зугаалга, зугаа цэнгэлд хангалттай цаг зарцуулна. Энэ нь ч чамайг тайвшруулах болно. Харин сарын хоёр дахь хагаст өөдрөг үзлээ зүлгэхэд анхаараарай.
Эцэст нь хэлэхэд өнөөдөртөө сэтгэл хангалуун бай. Ач холбогдол багатай зүйлсэд бүү санаа зов.
хэр
Энэ сард Үхрийнхний амьдралд хайр дурлалтай холбоотой тодорхойгүй байсан зүйлс цэгцлэгдэж, нэг тийш болох болно. Ангараг гараг сарын турш Үхрийнхний дэргэд байх ба ингэснээр чи илүү илэн далангүй байж, аливааг тодорхой байлгах нь дээр гэж үзэх ажээ. Энэ нь чамд зогсонги байдлыг үгүй хийж, шийдвэртэйгээр урагшлах, буруу хүмүүсээс харилцаагаа таслах эсвэл хүссэн хүнтэйгээ хүссэн харилцаагаа эхлүүлэхийн тулд өөрийн зүгээс алхам хийхэд чинь урам зориг өгнө. Ганц биечүүдийн хувьд шинэхэн романсын сураг алга байгаа ч өөрийнхөө хэмжээнд хөгжилтэй, сонирхолтойгоор цагийг өнгөрүүлж чадна. Өөртэйгөө ярилцаж дотоод уруугаа өнгийх цаг хугацаа нь энэ сар болж өгөх юм. Мөн энэ сарын турш багийн ажиллагаа, түншийн харилцаа, ажиллаж байгаа төслүүд нь Үхрүүдэд урам зориг өгсөөр байх болно. Үхрүүд өөрсдөө ч бусдад эрч хүч, урам зориг бэлэглэх бололтой. Гэхдээ өрсөлдөөн дунд ялалтын туг чинийх байхгүй л болов уу Гэвч сэтгэлээр унах хэрэггүй бөгөөд үйл явдал өөрийгөө нээж олоход чинь бага ч болтугай туслах болно. Сарын эхний хагаст аялал, харилцаа холбооны асуудалтай холбоотой бүтээлч, шинэ санаа шаардсан зүйлс тохионо. Харин хоёрдугаар хагаст гэрээ засаж, сэлбэхэд эсвэл түүх, ёс заншил, барилга, хөдөө аж ахуйтай холбоотой үйл ажиллагаанд хамрагдана. Сугар гараг Үхрийн ордтой ойр байх учраас сарын турш санхүүгийн байдал чинь сайн байх нь ээ. Эрүүл мэндийн хувьд сайн байх хэдий ч нүд болоод түүнтэй ойролцоо эрхтний эрүүл байдалд анхаарлаа хандуулаарай. Сарын хоёр дахь хагаст чиний ямар нэгэн муу зуршил улам лавширч, хүсээгүй үр дагавар авчрах магадлалтай байна. Гэсэн хэдий ч байгальд илүү ойр байж, идэвхтэй байвал чамд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэрүүл маргаан болон түрэмгий зантай хүмүүсээс аль болох зайлсхийгээрэй.
Ихэр
Тодорхойгүй нөхцөл байдалтай байх хэдий ч өнгөрөгч саруудтай харьцуулахад энэ сар илүү дээр байх болно оо. Санчир гараг Ихрийн ордод шилжиж ирснээр шинэ содон зүйл багатай, догдлол сэтгэл хөдлөлгүй, уйтгартай өнгөрч мэдэх нь. Хостой Ихрүүдийн хувьд энэ нь нэг төрлийн шалгуур болно. Хэрвээ хайрт чинь чамаас харьцангуй ах, дүү эсвэл Матрын орд гэх мэт Санчир гарагийн хүчтэй нөлөөнд байдаг бол дээрх шинжүүд бүр ч хүчтэй мэдрэгдэнэ. Гэхдээ сарын 12-ноос хойш Нар, Буд, Сугар гарагууд Санчир гарагийн нөлөөг багасгаснаар байдал сайжирч Ихрүүд хайр дурлалын амьдралдаа сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэнэ. Сарын сүүлээр аяллаар явж магадгүй. Ажлын талбар дээр 7 сар гарснаар стресстэй, гомдолтой цаг хугацаа дуусаж амар тайван, сэтгэл тэнүүн үе эхэлнэ. Ангараг гараг Ихрийн ордоор дайрч өнгөрөхдөө маш их эрч хүч, санаачлага, хийх зүйлсийг өгөх аж. Энэ дунд бага хугацаанд, ихээхэн ажил амжуулах шаардлагатай төсөл хүлээн авч магадгүй. Энэ нь чамайг цоо шинэ зүйлд сургаж, туршлага болох учраас айж халгалгүй, ханцуй шамлан ороорой. Мөн Ангараг гараг ч чамайг дэмжих болно. Хичээснийхээ хэрээр сайн орлого олох ба энэ сард мөнгө олох, хадгалах, зарцуулах гэх мэт мөнгөтэй холбоотой сэдэв чиний амьдралд томоохон байр суурь эзэлнэ. Эрүүл мэндийн хувьд энэ сард сайн байна. Гэхдээ амны хөндий болоод хоол боловсруулах эрхтний хэвийн байдалд анхаараарай. Амьдралын хэв маягаа өөрчилж, эрүүл хооллодог болоход ээлтэй. Нөгөө талаас гэнэтийн осол гэмтлээс болгоомжилбол зүйтэй.
Эцэст нь энэ сард идэвхтэй байж, шинэ хүмүүс, шинэ газруудтай танилцаарай.
Мэлхий
Хүсэл тачаалаар дүүрэн сар ирж байна. Сексийн эрч хүч, эротик хүслийг тэтгэгч гараг Ангараг Мэлхийн ордод байрласнаар бэлгийн амьдралдаа илүү шийдвэртэй, өөртөө итгэлтэй, шинэлэг, таашаалтай байхад туслах нь ээ. Ингээд болоогүй шүү. 12-ныг хүртэл Сугар гараг Мэлхийн ордыг ивээнэ. Ингэснээр чиний үйлдэл, шийдвэр бүрт ямар нэг байдлаар эротик эсвэл романтик хүслийн сүүдэр агуулагдаж, ганц бие нь хэн нэгэнд татагдаж, хостой гэр бүлтэй нь хайртай хүмүүстэйгээ бүр ч дотно болно. Сарын эхний хагаст хүсэл тачаал, романтик сэтгэлгээнийхээ ачаар хайр дурлалаас аз жаргалыг мэдрэх бололтой. Харин ажлын талбар дээр Мэлхийнхэн энэ сард өөрийнхөө бодож байгаагаас ч илүү амжилттай байх боломжтой. Сарын эхний 20 хоногт Нар өөрийн илч гэрлээ Мэлхийнүүдэд харамгүй түгээнэ. Ингэснээр чиний бусдад нөлөөлөх нөлөөлөл өсөж, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, манлайллыг гартаа авна. Сарын эхний 10 хоногт Сугар гарагийн нөлөөгөөр түншийн харилцаандаа хүлээцтэй хандаж, шинэ боломжийг олж харах мэлмий чинь нээгдэнэ. Сарын сүүлийн 20 хоног буюу Нар, Сугар, Буд гаргууд давхцах үед чамд мөнгө олоход тийм ч хэцүү байхгүй. Эцэст нь Мэлхийнхний ажил хэргийг ивээгч Ангараг гарагийн байршил зөв байгаа учраас аз амжилтыг од эрхэс зөгнөж байна. Эрүүл мэндийн хувьд Эрч хүчтэй, өөдрөгөөр өөрийгөө мэдэрч, идэвхтэй байж, шинэ содон зүйл туршихыг хүснэ. Хэрвээ архаг хууч өвчтэй бол үе мөч, арьс,үс, хумс болоод эрдэс бодисын нийлэгжилтэд анхаарах хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Нарны хэт ягаан туяанаас өөрийгөө сайн хамгаалаарай.
Энэ сарыг дүгнэвэл тушаал дэвших, шинэ төсөл гардаж авахад таатай. Өөрийг харуулах сар гэж хэлж болно.
Арслан
Хэрвээ сарын эхний хагаст хайр дурлалтай холбоотой ямар ч сайхан мэдрэмж төрөхгүй, харилцаа чинь улам дордож, ганцаардаж, сэтгэл санаа гундуу байвал санаа зовох хэрэггүй. Учир нь 12-оос хайр дурлалын Сугар гараг Арслангуудыг ивээж эхэлснээр байдал сайжрах болно. Энэ гараг чамд бусдыг өөртөө татах увдис, өөдрөг үзэл, боломжит нөхцөлүүдийг бэлэг болгон авчрах учиртай. Хосуудын дундах ойлголцол сайжирч, буулт хийн бие биенээ гэсэн сэтгэл эргэн сэргэнэ. Үүнээс гадна энэ сард хэзээ ч мартагдахааргүй, сэтгэл догдлуулсан үйл явдал болж өнгөрнө хэмээн од эрхэс зөгнөсөн байна шүү. Мөн Сугар гараг чамайг сэтгэл санаа, гадаад төрхийн хувьд дэмжээд зогсохгүй мэргэжлийн тал дээр чинь ч өсгөж өндийлгөнө. Сугар гараг нь өөрөө Арслангийн ордны ажил хэргийн “туслагч” учраас 12-оос хойш амжилт, нэр хүнд чам руу урсан ирэх болно. Үүнтэй зэрэгцэн, Сугар гараг чиний бусадтай харилцах харилцаанд ч тус дэм үзүүлж, багийн дотоод ажил, түншийн харилцаа, гэрээ хэлэлцээрийг шинэ төвшинд авчрах нь ээ. Сарын 14-нөөс Буд гараг Арслангийн ордод шилжиж ирснээр бусдад хүч чадлаа мэдрүүлэх, олны өмнө гарч ярих, уриалах, манлайлах хүсэл чамд төрнө. Сарын 21-нд Нар Арслангийн ордод ирснээр нийгмийн болон түншийн харилцаанд чинь сайнаар нөлөөлнө. Сарын 2-р хагасаас орлого чинь эрс нэмэгдэнэ. Гэхдээ тэрний хэрээр тооцоотой зарлагадах хэрэгтэй шүү. Сарын эхний хагаст эрүүл мэндийн хувьд онц сайн гэж хэлж чадахгүй. Бие чинь өвдчихөлгүй дажгүй байх ч амралт, дархлаа хэрэгтэй байгаа нь мэдрэгдэх болно. Сарын 2 дахь 10 хоногоос биеийн байдал сайжирч, эрч хүч мэдрэгдэж, сарын сүүлээр дээд цэгтээ хүрнэ. Эцэст нь гэр бүлийн зөрчил болон асуудалтай харилцаагаа нэг тийш болгон, цэгцлээд гэрээ шинээр засах, солих зэрэгт анхаарлаа хандуулаарай.
Охин
Охины ордныхны хайр дурлалын харилцааг ивээгч Бархасбадь гараг сарын турш тус ордныхонтой ойр байрласнаар энэ талын харилцаа сайн муу аль аль талаараа чиний анхаарлын төвд байх болно. Бархасбадь чамд боломжийг ч авчирна, төсөөлөөгүй асуудлуудыг ч дэвэргэхдээ сайн байх болно. Гэхдээ энэ нь чамд сэтгэл хөдлөлөө хянаж, буурь суурьтай байхыг сануулах аж. Мөн энэ сард Охины ордныхон олон нийтийн үйл ажиллагаа, арга хэмжээнд олноор хамрагдах ба энэ үед хайр дурлалыг ивээгч Сугар гарагийн нөлөөгөөр эсрэг хүйстнээ өөртөө татахад тийм ч хэцүү биш байх болно. Сарын 2, 3 дахь арав хоногт нууцхан дурлалтай учирч магадгүй. Ажлын талбар дээр томоохон дэмжигч эсвэл танилаас чинь санхүүгийн тусламж орж ирнэ. Групп, хамт олны үйл ажиллагаа гардан зохион байгуулахад таатай ба чи өөрийгөө илүү итгэлтэй, чадалтайгаар мэдрэх болно. Сарын эхний 20 хоногт бүхий л гэрээ хэлэлцээр, шалгалт, хяналтын асуудал эерэгээр шийдэгдэж чи зорилгодоо хүрнэ. Шинэ санаа, мэдээлэл технологи, харилцаа холбоотой салбар эсвэл богино хугацааны төслөөс их хэмжээний ашиг олно. Сарын эхний хагаст биеийн эрүүл мэнд чинь асуудалгүй байх ч түүний дараагаар таагүй мэдрэмжүүд төрж эхэлнэ. Сарын сүүлийн арав хоногт сэтгэл санаагаар унаж, эрч хүчгүй болох магадлал өндөр. Гэсэн ч аль болох ажил амралтаа зөв зохицуулж, өөрийгөө ядраахгүй байхад анхаараарай.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.