"Хурд" хамтлаг наадмын өдрүүдээр Америкт аялан тоголтоо хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 07 сар 07 ・ 1

    Монголын рок попын амьд домог "Хурд" хамтлаг болон "Чоно" хамтлагийн Дэрмээ нар тун удахгүй болох дэлхийд ганцхан Монгол наадмын өдрүүдээр Америкт суугаа Монголчуудыгаа баярлуулахаар зорьжээ. Учир нь тус хамтлагийн залуус "Монголоороо гоёдог" тоглолтоо 7 сарын 9-ны оройн 8:00 цагт Чикаго хотноо тоглох бол, Вашингтон ДС хотод 7 сарын 10-ны 8:00 цагаас тус тус тоглох гэж байна. Мөн бусад хотуудаар ч тоголно гэдгээ мэдэгдсэн юм.

    Монгол сайхан эх орноороо, дэлхийд ганцхан наадмаараа гоёж, гайхуулж нааддаг Монголчуудын маань баярыг энэ тоглолт улам утга учиртай, цоглог болгох нь эргэлзээгүй. Наадмын орой наадмын шоуны салхин дор Монголоо мэдэрдэг тэр мэдрэмжийг мэдрүүлэхээр "Хурд" хамтлаг айсуй. 

Жич: Хувийн бартендерын үйлчилгээтэй, тоглолтын дараа "Хурд" хамтлагийхантай тусгай өрөөнд уулзах, зураг, гарын үсэг авах, тоглолтыг тусгаарлагдсан "VIP LOUNGE"-д сууж үзэх хүсэлтэй хамт олон, грүппээрээ ирэх хүмүүсээс урьдчилсан захиалга авах тул та бүхэн амжиж захиалгаа өгөөрэй.

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 312-420-3635, 773-996-4483, 708-928-0086 утаснаас авах боломжтой.

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • zochin / 2016 07 сар 08/

    хуучин дуугаа хэдэн жил дуулах вэ бvх дуу нь адилхан сонсогдодог

    Хариулах