Наадмын тасалбарыг цахимаар борлуулж болдоггүй юм уу

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 08

Эрийн гурван наадамгүйгээр монголчуудыг төдийгүй зуны улирлыг төсөөлөмгүй. Жил болгоны долдугаар  сарын  7, 8-ны үеэр  наадмын тасалбар худалдаанд гардаг уламжлалтай. Бороо зөөлөн шивэрсэн  бүрхэг өдөр Соёлын төв өргөөний гадаа наадмын тасалбар худалдан авахаар дугаарласан олны хөл, тэдний аюулгүй байдлыг хангах гэж хичээж буй цагдаа нар, эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд тавьсан зам дагуухь төмөр хашлагууд эрхгүй нүдэнд тусна. Ийм л дүр зураг Уран зургийн галерейн үүд  хүртэл  үргэлжилсэн байв.

Бороог ч үл ажин хуушуур, буузаа  идсэн шигээ тасалбараа авахаар дугаарлан зогсох хүмүүс шинээр тодрох шандаст  хүлгүүд, эр бяр нь ханасан аварга, арслан, гарьдууд, эрхий мэргэн харваачдынхаа тухай ярина. Аргаүй л дэлхий дэлэгнүүлж, дэнж хотойтол нааддаг зон олон юмаа бид. Зурагтаар тасалбар  энэ сарын 7-ны өдрийн 10 цагт худалдаалагдаж эхэлнэ гэсэн зар түгсэн. Гэсэн хэдий ч  12 цаг хэдийнэ өнгөрсөн ч тасалбар хараахан борлуулагдаж эхлээгүй байлаа. Харин тасалбар худалдаж авахаар зогсч буй хүмүүс хоёр өдрийн өмнөөс эхэлж дугаарласан гэж байв. Тэдний төлөөлөл болгож иргэн С.Лхагвадуламын сэтгэгдлийг сонслоо. Дашрамд дуулгахад, нээлтийн тасалбар дотоодын иргэдэд суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг, жуулчдад зориулсан нь 25 ам.долларын үнэтэй байгаа юм.

-Зарим хүн тасалбар худалдаж авах гэж хоёр хоносон гэх юм. Таны хувьд хэзээнээс дугаарлав?
-Хоёр хөгшиндөө наадам үзүүлчих санаатай Бэлхээс үүрийн дөрвөн цагт ирээд дугаарлаж зогсч байгаа маань энэ.

-Хэдэн тасалбар авах бодолтой ирэв?

- Нэг хүн дээд тал нь дөрвөн тасалбар авах эрхтэй гэсэн. Тэгэхээр дөрвийг л авна даа.

 

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх