Монгол улсын отгон арслан Э.Оюунболдын тухай 24 баримт

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 09

Өнгөрсөн жилийн наадамд одтой, өнгөтэй барилдаж улсын арслан цол хүртсэн Э.Оюунболдын тухай мэдээлэл энэ өдрүүдэд эрэлттэй байна. 24tsag.mn уншигчдадаа зориулан түүний тухай 24 баримтыг хүргэж байна.

 

1. Э.Оюунболд 22  насандаа төрийнхөө Их баяр наадамд анх удаа түрүүлэн Улсын Арслан хэмээх эрхэм хүндэтгэлтэй цолын эзэн болсон.

 

2. Тэрбээр хорин насандаа Монгол улсын харцага цол хүртэж байсан юм.  

 

3. Үндэсний их баяр наадмын 8 даваанд Э.Оюунболд өрсөлдөгч бөх Улсын гарьд Батнасангийн Гончигдамбыг давсанаар түрүү байрын төлөө барилдахаар болсон.

 

4. Харин Харцага Э.Оюунболд есын даваанд Улсын Арслан П.Бүрэнтөгсийг шуудагны барьцнаас түрэн хөөж, зүүн баруун хашиж мордсоор өвдөг шороодуулав. 

 

5. Э.Оюунболд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат.  

 

6. Э.Оюунболд нь Энхтөгсийн ууган хүү юм

 

7. Түүний аав аймгийн начин Д.Энхтөгс гэж хүн байдаг. Харин ээжийг нь Алимаасүрэн гэдэг.

 

8. Тэрбээр нэг дүүтэй.

 

9. Э.Оюунболдын ханийг н.Өнөржаргал гэдэг. Завхан аймгийн Сонгино сумын харъяат. Анагаахын их сургуулийн тавдугаар курсын оюутан.

 

10. Э.Оюунболд эхнэрийнхээ ахтай их найз байжээ. Тэгээд ахаар нь дамжуулж танилцаад, миний эхнэр болох хүн юм байна гэж л сонгосон гэдэг.

 

11. Тэд нэг хүүтэй. Хүү нь ой таван сартай аж. 

 

12. Э.Оюунболд 14 наснаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн байна. 

 


13. Э.Оюунболд Монголын үндэсний Бөхийн холбооны 25 жилийн ойд зориулсан хүчит 1024 бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх