1024 хүчтэн зодоглоно

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 11

Энэ удаагийн улсын их баяр наадмаар олон тэгш ой тохиож, 1024 бөх 10 даваанд барилдах гэж байна. Хүчит бөхчүүдийн барилдаан 12:00 цагт эхлэх юм. 
 
Үндэсний их баяр наадмын тухайх уулийн Үндэсний бөхийн барилдаан гэсэн долдугаар дугаар зүйлд зааснаар  1024 бөх барилдаж байгаа тохиолдолд Улсын арслангаас доош цолтой бөх ес давбал Улсын арслан цол өгөх юм байна. Хэрэв тэр бөх 10 давж түрүүлбэл Улсын аварга цол олгоно.
 
Харин Улсын арслан болон түүнээс дээш цолтой бөх түрүүлбэл хуулийн ердийн журам үйлчилнэ. Өөрөөр хэлбэл, Улсын арслан цолтой бөх Улсын аварга цол авах юм. Улсын аварга цолтой бөх түрүүлбэл Улсын даян аварга цол авна. Улсын даян аварга түрүүлбэл Улсын дархан аварга цол авна гэж хуульд заажээ.
 
Улсын арслангаас дээш цолтой бөхөд ямар нэгэн даваа ахиулна гэсэн ойлголт байхгүй. Улсын арслангаас доош цолтой бөх түрүүлбэл есийн даваан дээрээ Улсын арслан цол өгч, дараагийн 10-ын даваан дээрээ түрүүлбэл Улсын аварга цол өгнө гэсэн хуулийн заалт 1024 бөхийн барилдаанд үйлчлэх  юм байна. 
 
Мөн жил жилийн наадмын дараа бөхчүүдийн сэргээш хэрэглэсэн эсэх асуудал хөндөгддөг. Иймээс Үндэсний бөхийн салбар хорооноос сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол авсан цолыг хураан авч, сэргээш хэрэглэсэн бөхөд унасан бөхөд цолыг нь нөхөн олгоно.
 
http://mminfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх