Олон мянган фэнтэй дуучин П.Баярцэнгэлийн тухай

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 11 ・ 11

 

“Яг түүн шиг” шоуны финалын шатанд оролцогч дуучин П.Баярцэнгэл тайзнаа Бруно Марс болон гарч ирж үзэгчид болон шүүгчдийг гайхшруулсан.

Финалын шатны зочин шүүгчээр Зуун манлай дуучин Б.Сарантуяа уригдсан. Тэрбээр дуучин залууг “Жижигхэн шавилагхан залууд ийм их авьяас байдаг юм аа” хэмээн дуу алдан магтсан.

Харин шүүгч Г.Ганхүү “Чи надад 1000 ам.доллар хэмнэж өглөө. Бруно Марсын тоглолтыг эхний эгнээнээс үзэхэд 1000 ам.доллар байдаг. Харин одоо би түүний тоглолтыг үзэх шаардлагагүй боллоо. Би Бруно Марсыг үзлээ. Чи төгсгөлд нь сайхан жин тавьж өглөө. Би чамайг Витасыг тайзнаа амилуулж байхад хоолойг чинь шалгадаг газар байвал шалга гэж байсан даа. Чи яаж энэ олон дүрд хувирч ингэж дуу хоолойг нь яг дуурайж чадаж байна аа” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Түүний асуултад П.Баярцэнгэл "манай ах миний хоолойг бэлтгэлийн үеэр шахаж байдаг" юм хэмээн хошигносон хариултыг өгсөн.

Үзэгчдийн хүсэн хүлээсэн мөч ирэхэд тэрбээр 41 мянга гаруй үзэгчдийн санал авч, бусдаасаа хол илүү тасарсан санал авснаараа "Ялагч" болсон юм. Тус шоуны Супер оролцогч 20 сая төгрөгөөр шагнуулав.

Дуучин залуу маань шүүгч, үэзгчдийг бишрүүлээд зогссонгүй ээ. Түүний үзүүлбэрийг үзсэн Бруно Марс " Монголын авъяаслаг залуу П.Баярцэнгэлтэй уулзахыг хүсч байна. Чиний авъяас үнэхээр сайхан., ялалт. Баяр хүргэе" гэжээ.

О.Ариун

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

11 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • с найгалмаа / 2017 02 сар 21/

    миний бодлоор Баярцэнгэл авьяастай хүн тийм учраас яг түүншгийн ялагч болохон тодорхой байсан шүү? дээ Би Баярцэнгэлийг их шүтдэдэг би түүний дууг сонсох дуртай

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 17/

    Saraa gej teneg avgai

    Хариулах
  • аа / 2016 07 сар 16/

    Сарантуяа данхар толгойноос өөр юмгүй гэдгээ нотолсон. Шүүгчдийн оноо өгөлт дээр нөгөө хоёр шүүгч нь хамгийн том оноог эргэлзэх юмгүй Баярцэнгэлд өгч байхад, энэ эргүү мөөрсөн якут хамгийн өндрийг найз Амархүүдээ өгөөд харин хамгийн муугаас арай дээрийг нь Баярцэнгэлд өгч маанаг гэдгээ баталсан. Сэж

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 15/

    Сарантуяа жаахан мэдрэмж муу юм байна. Тэр хүүхдийн дууг шүүж байгаа байдал ч тэр, харин оронд нь Ангирмаа байсан бол шал өөр байх байлаа

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 12/

    Bruno Mars iin tweet baihgui l bn ?

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 12/

    Энэ шоуг эх орондоо оруулан ирж зохион байгуулсан Боловсрол суваг TV болон бусад бүх хүмүүст баярлалаа. Энэ шоу эдгээр олон авьяаслаг залуучуудыг эх орондоо төдийгүй, дэлхийд таниулж өгсөн ач холбогдолтой, маш чухал ажил боллоо.

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 12/

    үргэлжлэл. Финалын тоглолтыг Зууны манлай ПОП хатагтай Сарантуяа маань хамтран шүүсэн нь маш зөв сонголт байсан төдийгүй энэхүү гайхамшигт шоуны үнэ цэнийг улам өсгөж байлаа. Уригдаж дуулсан зочид бас зөв сонголт байсан. ТА бүхэнд амжилт хүсье. Сайхан наадаарай

    2
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 12/

    8 оролцогч мундаг хөдөлмөрч, дайчин, авьяаслаг байсан шүү. Тэдний дотроос Баярцэнгэл үнэхээр мундаг, яг түүн шиг байж чадлаа. Бас Амархүү, Ган-Эрдэнэ, Маралжингоо нарыг дурьдахгүй байхын аргагүй мундаг байсан. Шүүгч нар бас сайн байсан. Финалын тоглолтыг Зууны манлай ПОП хатагтай Сарантуяа маань ха

    Хариулах
  • ХЭХЭХ / 2016 07 сар 11/

    ЛАГ ЛАГ

    Хариулах
  • tenger / 2016 07 сар 11/

    Mash gaihaltai bolloo minii manai ger buliin demjsen Amarhuu dyychin uneheer agyy bailaa buh oroltson humuustee bayrlalaa ahiad amjilt husye saihan bayrlaarai

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 11/

    mundag. Mongol zaluu gedgeeree saikhan

    Хариулах