Асрагчаас Төрийн сайд

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 22 ・ 23

  Tsolmon said   

Ард олны итгэл хүлээж үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас “мэргэжлийн” тодотголтой Засгийн газрын сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар Байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн Засгийн газрын бүтцэд салбар салбарын манлайлагчид багтсанд хаа хаанаа талархалтай хандаж байгааг дуулгах нь зүйн хэрэг. Тодотгож хэлбэл, зөвхөн улстөрийн томилгоо бус салбартаа туршлага хуримтлуулсан мэдлэг боловсрол бүхий хүмүүсийн нэрс байгаа нь сайшаалтай. Юуны өмнө нийгмийн хамгийн чухал салбар болох Эрүүл мэндийн сайдад хэнийг томилох вэ гэсэн хүлээлт олны дунд байсаар байв. Учир нь сүүлийн жилүүдэд энэ салбарыг туршлагагүй мэргэжлийн бус хүмүүс удирдаж байсан нь ийнхүү олны анхааралд орсон хэрэг.
     Тэгвэл улстөрийн ууган хүчин нийгмийн энэхүү чухал салбарын жолоог Ж.Цолмонд атгуулахаар шийдвэрлэсэн нь нүдээ олсон хэрэг болжээ. Тэрбээр Анагаах ухааны их сургуулийг төгссөн цагаас хойш эрүүл мэнд, эмнэлгийн салбарт анхан шатнаас нь ажиллаж суралцсан туршлагатай нэгэн. Анагаах ухааны их сургуулийн оюутан Ж.Цолмон хоёрдугаар эмнэлэгт асрагчаар ажиллаж, зах зээлийн нийгмийн шилжилтийн хүнд үед ажлынхаа гарааг төрөлх сургуульдаа багшилсанаар эхэлжээ. Багшлах гэдэг амаргүйн зэрэгцээ өөрөөс нь их зүйл шаардах учраас тэрбээр АНУ, Япон, Солонгос гэсэн өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэжил эзэмшсэн байна. Нийгмийн хөгжлийн гол тулгуур болох эрүүл мэндийн салбарт гурван Засгийн газар дамжин Дэд сайдын алба залгуулсан гээд Ж.Цолмонг эрүүл мэндийн салбараас салгаж ойлгох аргагүй. Тэрбээр энэ хугацаанд Монгол Улсынхаа бүхий л аймаг сумдаар явж, эрүүл мэнд, эмнэлгийн анхан шатны байгууллагаас эхлээд томоохон бүтэц бүхий хүртэл бодлого боловсруулалцсан хүн. Анагаахын шинжлэх ухааны ололт амжилтыг дагасан олон эрдэм шинжилгээний ажил хийж, өнөөдөр анагаах ухааны доктор болтлоо өсөн дэвжсэн байна.
      Улстөрийн томилгооны нэгэн талбар болсноор уналтад ороод байсан эрүүл мэндийн салбар өнөөдөр жинхэнэ эзэнтэй болох гэж байгаа нь сайн хэрэг. Улс орон, хүн амын хөгжлийн нэгэн түлхүүр салбар ийнхүү мэдлэг боловсролтой, туршлагтай хүний гарт очиж гэмээнэ хөгжлийн нэгэн томоохон гарц болно гэдгийг ажиглагчид ярьж буй. Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгээс эхлэн Төрийн сайд хүртэл туулж ирсэн он цаг бол түүнд арвин туршлага хуримтлуулаад зогсохгүй, энэ салбарын ганц стратегич болж бэлтгэгдсэн хүн гэдгийг мэргэжлийн хүрээнийхэн дуу нэгтэй баталдаг.
       Нөгөө талаар Ж.Цолмон улстөрийнхөө зүгээс ч жинхэнэ хатаагдаж бэлтгэгдсэн гэхэд болно. Бага залуугаасаа итгэл үнэмшлээ өгч ирсэн улстөрийн ууган хүчинд удирдах түвшний албыг олон жил нэр төртэй залгуулсан гэдгийг ч намынх нь журамт нөхөд дурсдаг. Тухайлбал, МАН-ын Бага хурлын гишүүнээр 10 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр зургаа, Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр 9 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр 13 жил ажиллахдаа тэр намын дотоод шинэчлэл, эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж ирсэн нь улстөрийн ноён нуруутай гэдгийг нь харуулна. Тэр улстөрийн талбарт зүгээр ч нэг муйхарлан зүтгээгүй. Өнгөрөгч хугацаанд хууль зүйн чиглэлд боловсорч, дэлхийд нэртэй Харвардын их сургуулийг улстөр судлаач мэргэжлээр төгсөн өөрийнхөө улстөрийн мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт хийсэн нь ч санаандгүй хэрэг биш.
       Түүний амьдралын намтраас цухас дурдахад л тэр ямар хэмжээнд бэлтгэгдсэн хүн бэ гэдгийг харж болно. Яах аргагүй тал талаасаа хатаагдаж бэлтгэгдсэн ийм хүн эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх нь хамгийн зөв шийдвэр юм. МАН ч Засгийн газраа байгуулахдаа юу юуны өмнө “мэргэжлийн” болон туршлагад тулгуурласан нь энэ хүнд цаг үеийг эрсдэл багатай давахад томоохон нөлөөлөл үзүүлж таарна. Засгийн газрын бүтцийг дагасан санаатай санаагүй элдэв мэдээлэл тэнүүчилж байгааг нуух юун. Улстөрийн ууган хүчинд ард түмэн нэгэнт өндөр итгэл хүлээлгэсэн. Одоо ямар нэгэн байдлаар үнэлгээ дүгнэлт өгөх аргагүй. Хүссэн хүсээгүй дөрвөн жилийн дараа ард түмэн дүн тавина. Энэ үед л “мэргэжлийн” Засгийн газар хэрхэн ажилласныг сонгуулийн үр дүнгээс харах болно. Ямартай ч МАН нийгмийн амин чухал салбарыг өндөр боловсрол, өргөн туршлага бүхий Ж.Цолмонд даатгахаар болсон нь энэ айл өөдлөн дэвших зөв замдаа орлоо гэсэн үг.    

А. Батаа

 

Эх сурвалж: www.emch.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

23 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 07 сар 26/

    xydlaa xoocon tolgoi oopiigoo magtyylj shynaliin tylam xanadaggyi ymyy

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 26/

    энэ сэтгэгдэл бичсэн хоосон толгойтуудыг л бодвол МАН-ын Бага хурлын гишүүнээр 10 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр зургаа, Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүнээр 9 жил, Удирдах зөвлөлийн гишүүнээр 13 жил ажилласан хүн дээ

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 25/

    С.Bayariin nuuc amrag

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 25/

    Za yahav dee zaluu baihdaa hun bolgon l alddag, ter uyeesee hoish yum suraa l bailgui dee. Aav eej ni l lav ih saihan tolov tuvshin seheetnuud baisan sanagdaj baina. Yadaj bolovsrol saitai hun yum.Ajlaa hiig hiig.

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 24/

    Mundag seheeten hudulmurch emegtei. Iim l hun udirdaj chadna shuu dee. Amjilt huseye. Ta chadnaa

    Хариулах
  • зочин / 2016 07 сар 23/

    Дахиад нэг албан тушаалийн томилгоо сонсоод зурагтаар гараад салахаа байчихваа

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 23/

    Энэ хуухэн бутэхгуйээ, толгой хоосон. Докторын диссертаци нь галзуу хуний одрийн тэмдэглэл шиг л юм байналээ, соронз дээр огсон ярилцлагыг нь уншаад огоомор сэтгэлээр оровдмоор л санагдсан.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 23/

    Чааваасдаа чуулганаар батлагдсаныхаа дараа бичүүлэх байсан юм,өнөөх инээдмийн ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ гэдэг кино л боллоодоо,хар цагаан хэл ам гэж ийм юм байдаг юмдаа,энэ хавараас л нэг их хайр зарлаад байсан учир нь энэ л байсан юм байналдаа,баярлуулан гомдооно гэдэг л болж,бусдын тусгай зөвшөөрлийг за

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    Tsolmon chadahgui e, yunii medleg ene ter uneheer muu emch deerees muu manager. Tiim aihtar bagsh baisaniig uneheer sanahgui bna. Lekz unshidaa beltgej ireegui shuud oros nomnoos orchuulan lekz unshih geed shudnii angid holion bantan hutgaj baisaniig oyutan ni bsan bi helcheye

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    EMR orlogch said baihdaa hel amni bai bolj baisan bolohoos eer nemertei yu hiisen um be? hegshin ewgentei ailguitej ner nuuree barj baisandaa ichdeggui l um baih daa-Lambaatai shuu dee zowmoor doo,eer hun songoo bulai um

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    Arai uur Hun baih heregtei ENE lav bish

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    eruul mendiin salbaraa erhbish lambaagaas deer medeh baih

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    Cholmon eryyl mendiin saidiig elheen abaad yabchihna?Yrid ni bid tanilzsan yzsen biz dee!!!

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    тэнэгт лээ л байна С.Баярын халаасны хүн гэдгийг нь бүгд л мэднэ халаасных ч юм уу өөр юмных нь ч юмуу харин сайн мэдэхгүй юм.

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    тэнэгт лээ л байна С.Баярын халаасны хүн гэдгийг нь бүгд л мэднэ халаасных ч юм уу өөр юмных нь ч юмуу харин сайн мэдэхгүй юм.

    Хариулах
  • зочин / 2016 07 сар 22/

    Өөрийгөө магтаж бичүүлэхээ боль

    Хариулах
  • зочин / 2016 07 сар 22/

    Өөрийгөө магтаж бичүүлэхээ боль

    Хариулах
  • зочин / 2016 07 сар 22/

    Өөрийгөө магтаж бичүүлэхээ боль

    1
    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    Өөрийгөө магтаж бичүүлэхээ боль

    Хариулах
  • зочин / 2016 07 сар 22/

    Өөр хүн алга уу арай ч дээ.мэдлэг чадвар дутагдана

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    энэ хүн хэрэггүй. эрүүл мэндийн салбарт шинэчлэл, хөгжил хэрэгтэй. хүний амь нас улс төржих ёсгүй

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    Өөрийнхөө тухай бичүүлэх хэрэггүй, энэ салбарт жин татах, богино хугацаанд мэдэгдэхүйц шинэчлэл, өөрчлөлт гаргаж чадах, өөрийгөө салбараараа хүндлүүлж харилцан ажиллагаа тогтоож чадах хүн хэрэгтэй, энэ хүн яав ч биш,

    Хариулах
  • Зочин / 2016 07 сар 22/

    өөр туршлагатай зангарагтай хүн хэрэгтэй.

    1
    Хариулах