Худалдаа хөгжлийн банкны “хуудуутай” наймааны учиг

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 07 сар 30

 

Сонгуулийн өмнөх өдөр буюу зургадугаар сарын 28-нд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь Монголын талд шилжүүлсэн мэдээллээр олон нийтийг баярлуулахын сацуу гайхшруулаад авсан.    

Эрдэнэт үйлдвэрийн хувьд Оросын талд өгөх бодит өгөөж нь байнга асуудалтай явж ирсэн. Тэдний хувьд хүч нөлөөллөө хадгалах боломж, хоёр улсын найрамдалт харилцаанд ач холбогдол өгдөг. Оросын талын хувь эзэмшигч болох төрийн өмчит Ростех компанийн хувьд геополитикийн нэгэн чухал хөрөнгө оруулалтаа татахад мэдээж Засгийн газар болох Путинээс зөвшөөрөл авсан байж таарна. Эрдэнэтийг зарах эцсийн шийдвэр зургадугаар сарын сүүлээр Ташкентэд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр гарсан гэдэг. Харин хэлэлцээрт зөвшөөрсний хариуд Путин ямар амлалт авсан нь тодорхойгүй байгаа юм. Оросын эзэмшлийн 49 хувийг  Монголын төр бус харин “Монголын зэс корпораци” хэмээх манай арилжааны хамгийн том банкны нэг Худалдаа Хөгжлийн банкны халхавч компани авсан болох нь тогтоогдсон. Монгол улсын стратегийн чухал хөрөнгийг нэг хувийн банк гол гаргасан ба Засгийн газар хэлцлээс нэг төгрөг ч хүртээгүйдээ тоож байгаа юм алга.  

Эх сурвалжийн мэдээлснээр хоёр улсын засгийн газар хоорондоо зөвлөлдсөн боловч бүх зүйл нууцаар явагдсан аж. Зургадугаар сарын 13-ны өдөр Монголын гадаад хэргийн яам онцгой эрхээсээ татгалзсан нот бичгийг Орос руу илгээсэн бөгөөд хэдэн өдрийн дараа наймаа батлагдаж, мөнгө даруй шилжсэн аж. Тухайлбал, “Монголын зэс корпораци” 200 сая долларыг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж, үлдсэн 200 сая долларыг өөрсдийн тодорхойгүй эх сурвалжаас санхүүжүүлсэн байна. Энэ талаар олон улсын Дипломат сэтгүүлд ч дурьдсан байсан.

Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “ХХБ-ийн хувьд олон улсын санхүүгийн гэрээ хэлцэлд санхүүгийн бүрэн зөвлөгөө өгсөн. Хэлэлцээр нууцаар юм уу, гэнэт хийгдсэн зүйл биш. Маш урт хугацаанд яригдаж, олон гэрээ хэлэлцээр явагдсаны үндсэн дээр үзэглэгдсэн” гэсэн хариултыг өгсөн. Гэтэл 28 настай н.Пүрэвтүвшин гэх залуугаар толгойлуулсан, байгуулагдаад удаагүй

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх