Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 01

Б.ЭНХЗАЯА
Улирлын чанартай халдварт өвчин, ан агнуур, мод бэлтгэлийн үед хяналт тавихаар аймаг, нийслэл рүү нэвтрэх зааг дээр хяналтын пост ажиллуулдаг даа. Хэдэн тарвага намначихсан, эсвэл нэг тэвш мод бэлтгэчихсэн нөхөд постнынхныг аргалах гэж ёстой л үйлээ үзнэ. Гэхдээ л тэд зорилгодоо хүрэхгүйгээр, хаа холоос авчирсан эд бараагаа хураалгана гэдэг бараг л гонжийнжоо. Хориглосон бараагаа нууж амжаад гарах нэгэн байхад сүйхээтэй нэг нь нуух гэж үйлээ үзэх ч шаардлагагүй, хэл ярианыхаа баялгаар постынхныг аргалаад л гараад явчихна. Тэгвэл ийм “хийтэй” постоос дээрдэхээргүй үйл ажиллагаа хилийн боомтууд дээр өрнөсөөр даруй хоёр жил өнгөрөв.
Одоо бүр сүүлдээ талийгаач бологсдыг хилээр нэвтрүүлдэг том зүрхтнүүд бий болжээ. Үүний хажууд хориглосон эд бараа нэвтрүүлэх бол асуудал биш гэнэ лээ, хилийн боомтууд дээр. Үнэндээ ингээд ярих энгийн асуудал биш л дээ. Улсын хэмжээний, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг. Монгол Улс 26 хилийн боомттой. Эдгээр хилийн боомтын гол үүргийг хил хамгаалах байгууллага саяхныг хүртэл гүйцэтгэж байлаа.
Тодруулбал, хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх онцгой хийгээд чухал үүрэг тэднийх байв. Харин 2014 онд УИХ-аас Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар хилийн цэргийнхний үүрэг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт шилжсэн. Өөрөөр хэлбэл, 1993 онд батлагдсан Хилийн тухай хуулийн гол заалтууд шинэ хуульд шингэж, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнууд шалган нэвтрүүлэх, хилийн цэргийнхэн аюулгүй байдлыг хангах үүргийг хүлээхээр болсон. Тэгвэл хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаас гадна хориглосон, хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг таслан зогсоох гол ажиллагааг хариуцаж буй Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын ажилтнуудын 80 хувь нь эмэгтэйчүүд байна. Хил зөрчигчдийн арга өдрөөс өдөрт нарийсч, хориглосон эд зүйлсээ хүний санаанд оромгүй байдлаар нууж хилээр нэвтрэхийг зорьдог болсон. Гэтэл тэдгээрийг эмэгтэйчүүд илрүүлэх нь битгий хэл шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг болсныг албаны эх сурвалж хэлж байна. Ер нь эмэгтэйчүүд олон арван тонны ачаатай автомашиныг хэрхэн шалгах билээ. Өндөр, өндөр ачаатай том автомашинд авирахаас эхлээд ачаа, бараа задлах, шалгах нь тэдний барах ажил биш. Угтаа энэ ажил мэргэжлийн арга барил шаарддаг. Улсын хилийн аюулгүй байдлыг хангахын тулд өмнө нь хилийн цэргийн бэлтгэгдсэн залуус шалгалтыг явуулж, томоохон зөрчлийг газар дээр нь таслан зогсоодог байлаа. Гэвч одоо энэ ажил цалгардаж, шалгалтгүйгээр хил нэвтрүүлдэг болсныг захын тээвэрчин хэлнэ лээ.
Тухайн үед хууль санаачлагчид Хилийн боомтын тухай хуулийг УИХ-д оруулж ирэхдээ гадаад худалдааг хөнгөвчлөх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай болгох зорилтын хүрээнд хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах, хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлж, давхардлыг арилгах зорилготой гэдгийг онцолж байв. Одоо эргээд харахад хөнгөвчлөх, хүнд суртлыг арилгах, хяналтыг сайжруулна гэсэн сүржин зорилго аль эрт уусан алга болж, эсрэгээрээ хилийн зөрчил гаарч гүйцлээ. Үүнийг батлах хэдхэн жишээг дурдъя.
Баримт-1:
Замын-Үүдийн боомтоор 50 гаруй насны эрэгтэй ачаатай автомашинд нуугдаж хилээр нэвтрэхдээ агааргүйтэж нас барсан хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 2-нд гарчээ. Тэрээр манай улсад эрэн сурвалжлагдаж байсныг хэвлэлүүд сүүлд онцолсон. Талийгаачийг дүү нь хилээр нэвтрүүлэхээр ийм арга хэрэглэсэн байж. Ер нь БНХАУ-д бичиг баримтаа үрэгдүүлсэн болон барьцаанд тавьсан монгол иргэд эх орондоо ирэхийн тулд хилийн хяналтын сул байдлыг ашиглан автомашин, галт тэргэнд нуугдаж орж ирсэн хэд, хэдэн тохиолдлыг хууль хяналтынхан илрүүлжээ.
Баримт-2:
Замын-Үүдийн төмөр замын боомтоор гарсан ачааны галт тэрэгний зэсийн баяжмал ачсан вагоноос нас бараад удсан эрэгтэй хүний цогцос олдсон
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.