Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2016 08 сар 01

Өнгөрсөн сарын 27-ны өдөр Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд хээл хахууль авсан, ИХШХЕГ-ын шалгагч Н.Д-д холбогдох хэргийг хянан хэлэлцжээ. Тус эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалан явуулж, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Ц.Цэрэндулам, улсын яллагч Ш.Нямдорж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх нар оролцсон байна.
Нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Н.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцжээ.
Яллагдагч Д нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Дорноговь аймаг дахь газарт шалгагчаар ажиллаж байхдаа хууль зөрчин, албан үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амалсны үндсэн дээр БНХАУ-ын иргэн Бао Мен /Bao Ming/-ээс 2013 оны 05 дугаар сарын 10-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдан аваад, үлдсэн 5.000.000 төгрөгийг нь төлөөгүй байна. Улмаар хээл хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
Тэрээр хилийн хориг тавигдсан байсан БНХАУ-ын иргэн Лиан Хайжин (Lian Haijang)-г 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, Яанг Рунгхуй (Yang Runghui), Жөнг Линг Шиао (Zhing Ling Xioa) нарыг 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор мэдээллийн санд бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр тус тус нэвтрүүлэх аргаар бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогджээ.
Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй Н.Д урьд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг мөн хугацаагаар ял хойшлуулж байсан аж.
Тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2015 оны 09 сард БНХАУ-ын иргэн Бао Мен над руу залгаад мөнгөө нэхсэн. Мөнгийг нь өгөх боломжгүй байна гэж хэлсэн чинь Хятад улсын гурван иргэнийг Монголоос Хятад улс руу оруулаад өгвөл үлдэгдэл мөнгөө авахгүй гэж хэлсэн. Эхний хүнийг нь 09 сард хилээр гаргаад, дараагийн хоёр хүнийг нь 11 сард Хятад улс руу гаргасан. Тэр гурван иргэнийг хилээр гаргасны дараа Бао Менд Хятад улсын тэдгээр иргэдийн паспортыг буцаагаад өгөөрэй гэж хэлээд авч шатаасан” гэжээ.
Гэрч Бао Мин /BAO MING/ мэдүүлэхдээ: “...БНХАУ-д үйлдвэрлэсэн “Bieben” маркийн ачааны машиныг 24 000000 төгрөгөөр зарсан. Ямар нэг гэрээ байгуулаагүй. Тухайн үедээ 18 000 000 төгрөгийг нь бэлнээр авсан. Үлдсэн мөнгийг нь яваандаа төлөхөөр амаар тохиролцсон. Машин зарсаны дараа удалгүй 1 000000 төгрөг өгсөн. 5 000 000 төгрөгийн үйлдэгдэлтэй байсан... Би энэ гурван иргэнийг шалгаад,
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.