“Эрдэнэт”-ийг шилэн болгох “их цэвэрлэгээ”-ний цаг иржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 01

“Сангийн юм сандайлаад байгаарай”  гэсэн нэртэй нэлээн дээхэн үеийн шог зураг байдаг даа. Их л турж, эцсэн нэгдлийн морин дээр арван хэдүүлээ сундалдчихсан зураг. Өгүүлэх гэсэн гол санаа нь уналга муутай нэгдлийн морь биш улсын өмч яаж тантан болдогт л байгаа юм. Хэн дуртай нь эзэн сууж болдог, харин хариуцлага хүлээх болохоор  мултарч чаддаг тийм л эд улсын өмч байдаг. Манай хэдэн улсын өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг төрх юмдаа. Харин үүнийгээ “саалийн үнээ” гэж цоллох нь бий. Сайндаа ч аваагүй энэ нэрийн хамгийн том төлөөлөл нь Эрдэнэт. 
 
Эрдэнэ түйлдвэрт бүх зүйл улс төрөөс хамааралтай. Ялсан намын хүн даргаар нь очино. Дарга ганцаараа очихгүй ээ, бас нэг намын гишүүнээ, найзыгаа, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг аль гарын үсэгтэй, гайгүй сайн унацтай месть  дээр тавихаа бодно. За тэгээд  ажил гүйцэтгэхгэрээ, тоног төхөөрөмж, эд материалын хангалтаас эхлээд элдэв шахаа тус бүр  эзэнтэй. Асар том агуулах нь бараа материалаар пиг чихээтэй. Бүр бэлгэвч хүртэл хэдэн жилийн нөөцтэй овоолсон байсан гэх онигоо ч юм шиг яриа гарах билээ. Агуулах тэр чигээрээ хэнд ч хэрэггүй хогоор дүүрэн. Авсан үнийг нь харахаар зах зээлийн ханшаас хэд дахин илүү үнээр энэ агуулахад ирсэн байдаг. “Нэг тонны жинтэй төмөр бутлагчийг мөн хэмжээний алтан бөмбөлөгний үнээр шахдаг” байсныг манай хэвлэлийнхэн бичиж л байсан. Ийм л  ил тод улаандаа гарсан луйврыг эцэс болгох  боломж Эрдэнэтэд одоо л ирж байна. 
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх