Хүүхдэд замын хөдөлгөөний мэдлэг олгох “АВТО ХОТХОН”-той больё

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 02 ・ 1

Цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбай дээрх хүүхдийн мини машин, мотоцикл, унадаг дугуйг төлбөртэй унуулдаг үйл ажиллагааг хүүхдийн сайн сайхны төлөө, нийгэмд үр ашигтай болгох зорилгоор "ХҮҮХДИЙН АВТО ХОТХОН” байгуулах санаачилгыг дэмжихийг twitter-чид болон facebook найзууддаа уриалж байна.
 
Хүүхдийн авто хотхоныг байгуулснаараа: Хүүхдүүд зам, орчин, автомашин, жолооч, явган зорчигч гэж хэн болох, замын хөдөлгөөний соёл, замын хөдөлгөөн гэж чухам юу болох талаар багаасаа мэдлэг авах нээлттэй бодит, аюулгүй орчин бүрдэнэ. Нэгэнт л мөнгө, цаг заваа үрж байгаа ээж аавууд хүүхддээ замын хөдөлгөөний анхан шатны мэдлэг давхар өгөөд гарчихна.
 
Эндээс нийслэлийн ирээдүйн соёлтой иргэн, жолооч, зорчигч нар анхны ойлголтоо авна.
 
За тэгээд төсөл бичдэг, зурдаг, сэтгэдэг, хошуу нэмдэг мундагууд холбогдож саналаа өгөөрэй, нэгдэж хийцгээе, хотын шинэ удирдлагад танилцуулж ажил хэрэг болгоцгооё. Алив та бүхэнд ямар санал байна?
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Батаа / 2016 08 сар 02/

    Хүүхдэд сургалтаар нь дамжуулан замын хөдөлгөөний мэдлэг олгох хэрэгтэй шүү дээ

    Хариулах