Дуучин Ч.Цэлмүүн: Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрхэмлэдэг

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 11

“Universe best songs” тэмцээнээр олны танил болж өдгөө хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон дуучин Ч.Цэлмүүнтэй ярилцлаа. Түүний “Хайрласан болохоор”, “Хүлээлт”, “Сэтгэл” гэх дуунууд залуусын сонсох дуртай уран бүтээл болсон билээ. Тэрбээр шинэ цомгоо удахгүй гаргахаар болжээ.


-Шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн. Сүүлийн үеийн уран бүтээл болоод цомгийнхоо талаар мэдээлэл өгөөч?

-Шинэ уран бүтээл, цомгийн ажил гээд энэ зун нилээд ажилтай байлаа. Миний бие даасан хоёр дахь цомог гарахаар бэлэн болсон байгаа, энэ сарын сүүлээр хэвлэлтэнд орохоор болсон. Хоёр дахь цомогт маань долоогоос найман дуу багтах юм. “DEFINED” гэсэн нэртэй цомог бий. Цомогт маань багтаж буй уран бүтээлүүдээ эхнээс нь үзэгчиддээ хүргэж байгаа. Саяхан "Бидний хайр" хэмээх дуугаа цацлаа. Үзэгчид маань шинэ дуунд минь ам сайтай байгаад баяртай байна. Миний хамгийн анхны цомог маань “Exodus” буюу “Гэрлийн улирал” гэсэн нэртэй байсан. Этгээд нэртэй уг цомгийн нэр нь амьдралын хар бараанаас гэрэл гэгээ рүү гарах гэсэн утгатай өгч байсан юм. Энэхүү цомогт маань нийт 15 дуу орсон. Цомог дахь дуунуудын ихэнхийг нь аав маань зохиож байлаа.

-Хоёр дахь цомгоо гаргах гэж байна, тоглолт хийнэ гэсэн бодол байна уу?

- Би энэ оны аравдугаар сард Япон руу докторын зэрэгт сурахаар төлөвлөж байгаа. Ойролцоогоор дөрвөн жил болох байх. Тиймээс явахаасаа өмнө ирэх есдүгээр сард тоглолт хийнэ.

-Францын дуучны клипний зураг авалтаар Хөвсгөлийг зорьсон гэсэн. Хамтарч уран бүтээл хийх үү?

-Хөвсгөл рүү Францын Petite Meller гэх дуучинтай хамт түүний шинэ дууны клипний зураг авалтанд явсан. Хамтарч дуу хийхгvй ч миний дуунд клип хийх тухай яригдсан байгаа. Petite Meller дуучны “The flute” дууны клипийг хийсэн. Энэ дуу ирэх есдүгээр сард цацагдана.

-Та “MIU”дээд сургуулийг биотехнологич, хүнс судлаач мэргэжлээр төгссөн. Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би 15 настайдаа оюутан болж байсан. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань нөлөөлсөн. Энэхүү биотехнологич мэргэжил нийгмийн бүх салбар руу хөрвөх боломжтой. Аав, ээж, өвөө, эмээ, ах, эгч гээд бүгдээрээ эмч, эмнэлэг, анагаах ухааны чиглэлийн мэргэжилтэй хүмүүс байдаг. Тэр ч утгаараа энэ мэргэжил надад илүү ойр байсан. Би биотехнологи, хүнс судлаачаар төгсчихөөд АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд үргэлжлүүлэн суралцсан юм. Мөн 2014 онд Токио хотод очиж 25 орны залуу эрдэмтэдтэй судалгаагаараа өрсөлдөж, илтгэл тавин түрүүлж байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд манай Монголын боловсролын системд оюутан залуусыг мэргэжлээ зөв сонгоход нь туслах, чиглүүлэх хүчин зүйл байх хэрэгтэй юм шиг санагддаг. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дээр ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байгаа вэ гэдгийг залууст ойлгуулж өгөөсэй гэж хүсдэг юм. Тэгэхгүй бол бүгд л эмч, сэтгүүлч, дуучин болно гэж туйлширч болохгүй. Монголд байхгүй, хөгжөөгүй мэргэжлүүд маш их байдаг.

- Та өөрийн гэсэн шүдний эмнэлэгтэй болсон. Үүний хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байна уу?

-Би “Монгол Улсын Эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжvvлэх" төслийн координатороор ажиллаж байгаа. Уг тесел нь ЭМХТ, АШУҮИС, Сеүлийн Үндэсний их сургуулийн хvрээнд амжилттай хэрэгжиж байна. Үүний хажуугаар “Агапе” шүдний эмнэлэг ажилуулж байгаа. Тус эмнэлэг маань 2013 онд нээгдсэн. Мөн эдгээр ажлуудынхаа хажуугаар уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээр явж байна. Одоогоор Хөх хотын Ордос руу дуучин Т.Дэлгэрмөрөн, Н.Агиймаа, “Andra” загварын агентлагийнхан гэсэн бүрэлдэхүүнтэй гурван өдөр тоглолт хийхээр явах гэж байна.

- Цэлмүүн багадаа ямар охин байв. Бага насныхаа тухай хуваалцаач?

- Би дуу муутай ангидаа хоёр л найзтай, бусадтай нь төдийлөн нийлээд байдаггүй охин байсан. Зун болохоор бор дээрээ бүр борлочихно.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх