Хотын төв дэх том ба жижиг ТҮЦ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 15


-Монголын хөрөнгийн зах зээл гэх хөөрхий ТҮЦ-ний дайтай жижгээрээ хорь гаруй жилийг туулчихлаа. Харин түүний эсрэг хотын төв талбайн чанх зүүнтээ байх жинхэнэ утгаараа Zegna, LV зэрэг брэндүүд зардаг том гарын “ТҮЦ” жилээс жилд цэцэглэн хөгжсөөр байгаа болов уу-

Монголын хөрөнгийн бирж гэх сайхан барилга байгууламж бүхий байгууллага хотын төв талбайн чанх баруунтаа оршдогийг бид мэднэ. Сайхан байгууллага ч гэх юу байхав, уг нь бүдүүн тоймоор бол Нарантуултай л адил зах юм. Яагаад гэхээр уг зах дээр гарснаар компаниуд өөрсдөдөө хөрөнгө оруулалт татах, оронд нь хувьцаагаа өгөх арилжаа явуулдаг учраас ийн жишиж буй хэрэг. Ердийн л нэг захын үйл ажиллагаа явуулдаг энэхүү Хөрөнгийн бирж буюу хөрөнгийн зах зээл нь аливаа улс оронд үндэсний компаниудаа хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой байдаг.
Тухайн үйлдвэрлэгч ашиг орлого өндөр байгаад тэр хэрээр ногдол ашгаа хуваарилж байвал зах дээрх хувьцааных нь үнэ өснө. Хувьцааны үнэ өсч байна гэдэг нь босгож буй хөрөнгө оруулалтынх нь хэмжээ нэмэгдэнэ. Энэ бол өмнөхөөс том үйлдвэр байгуулах, өмнөхөөсөө илүү ашиг олох боломж, бас эргээд хувьцаа эзэмшигчдэдээ илүү их ашиг хуваарилах нөхцөл гэсэн үг. Томоохон үйлдвэр, дэд бүтэц, төслийг ганц хөрөнгө оруулагч, ердөө нэг банк санхүүжүүлэх боломж тэр бүр байдаггүй бол хөрөнгийн зах зээл дээр тухайн компани буюу үйлдвэрлэгч хувьцаа гаргаснаар олон хөрөнгө оруулагчийг татаж, шаардагдах хөрөнгө оруулалтыг босгож болно. Чухам ийм байдлаар үндэсний үйлдвэрлэл, эдийн засагт эергээр нөлөөлөх арга замыг л “Хөрөнгийн зах зээл” санал болгодог юм.
Харин энэхүү хөрөнгийн зах зээл манайд хорь гаруй жилийн өмнөх төрийн өмч хувьчлалын зорилгоосоо хэтэрч чадалгүй өнөөдрийг хүрч байна. Тэртээ 2009 онд Сү.Батболд Ерөнхий сайд болсныхоо дараахнаас Хөрөнгийн зах зээл хөгжлийн хөшүүрэг гэх утгатай бодлого, зорилтыг дэвшүүлж, Монголын хөрөнгийн бирж Лондонгийн биржтэй хамтарч ажиллахаар болж нэлээдгүй анхаарлын төвд орж байсан ч тэр нь бүтэлгүйтлээр төгссөн юм.
Үүнээс хойш хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогын асуудал инерцээ алдалгүй нэг хэсэгтээ өндөр аван явсаар 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан парламентын үед Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хууль батлагдахад хүрчээ. Ингээд шинэ биржийн тухай Сү.Батболдын мөрөөдөл дараагийн Засгийн газрын үед Үнэт цаасны зах зээлийг зохицуулах тухай хууль болон цаасан дээр бууснаас хойш амар сайхандаа жаргасан гэлтэй.
Уг нь дээрх хууль 2014 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээр хөрөнгийн зах зээл цоо шинэ шатанд гарах бололцоо нээгдсэн гэх боловч тэр хөрсөн дээр өнөөдрийг хүртэл өвс ногоо, цэцэг, жимс ургасангүй. Сүүлдээ ч улс төрийн намуудын хуваарилдаг бялуу бүхий суудлын тооноос Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын орон тоо хасагдахдаа хүрчээ.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх