Emart нэг л биш ээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 16 ・ 4

Солонгосын сүлжээ бүхий дэлгүүр Монгол Улсын нийслэл  Улаанбаатар хотноо нээгдээд хагас сар болох гэж байна.  Монголчуудын сониуч, бие биеэсээ дутахгүй гэдэг этгээд араншин Emart  руу  хөтөлсөөр.  Нээлтээ хийсэн эхний өдрүүдэд өдөрт 348 мянган ам.доллар Солонгос руу урссан гэх мэдээлэл бий. Өнөөдөр ч ялгаагүй   солонгос эзний данс руу 300 мянга биш юм аа гэхэд 50-60 мянган ам. доллар шилжиж л байгаа.  Эдийн засгийн хямрал хэмээн цалин, тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй баларч  суугаа ийм цаг үед  мөнгөний урсгал гадагшаа чиглэнэ гэдэг сайны ёр яавч биш. Тэр их  мөнгө дотоодын зах зээлд эргэлдэн,  үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн тийм хэмжээнд борлогдож байдаг бол мөн ч сайхан аа.  Бид тэгж чадахгүй, иргэдийн санаа сэтгэл, худалдан авах чадварыг солонгос эр шиг  татаж чадахгүй юм хойно халаасаа шавхаад л  Emart руу харайлгаад байхаас яах вэ.
 
Гэхдээ бид нэгэнт шавхаж байгаа хэдэн төгрөгөө сайхан орчинд тархиа амраангаа сэтгэлдээ нийцсэн, чанартай  бараа бүтээгдэхүүнд өгмөөр байна шүү дээ.  Өдөрт дунджаар 1500 орчим хүн  Emart –аар үйлчлүүлж байгаа ч тэдний ихэнх нь 30 гаруй минут болоод л гарахын, агаар амьсгалахын түүс болох нь бий.  Агааржуулалт дутмагийн гай ийн хамгийн түрүүнд мэдрэгдэнэ.
 
Тэнд бага насны хүүхдээ тэврээд, хөтлөөд явж байгаа гэр бүлийнхэнд зориулан хүүхдээ суулгаад гар амар, сэтгэл тайван  үйлчлүүлэх нөхцөл ч алга байна лээ. Тоолоод үзвэл арваас илүү гарахгүй хүүхдэд зориулсан түрдэг
 
Үргэлжлэлийг эндээс уншина уу
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 16/

    Монголын тал 90% гэсэн шүү. Мөнгө урсаад байх юм байхгүй.

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 16/

    mongolchuudad heden ajliin bair bii bolgoson bolloo ugaasaa mongoliin mungu gadagshaa shde

    Хариулах
  • ХЭХЭХЭ / 2016 08 сар 16/

    ХУДАЛ ГҮТГЭЛЭГЭЭР ХОЛ ЯВАХГҮЙ ДЭЭ

    Хариулах
  • ХЭХЭХЭ / 2016 08 сар 16/

    ХЭХЭ ИМАРТЫГ ХОРЛОХ НЬ УУ ХАХАХА БҮТЭХГҮЙ Л ДЭЭ ТЭД ЧИНЬ БИЗНЕС ЯАЖ ХИЙДГИЙГ ХЭНЭЭС Ч ДУТУУГҮЙ САЙН МЭДЭЖ БАЙГАА ХАХАХА

    Хариулах