Харилцагчаа дорд үзсэн "хаан" банкнаас татгазлья л даа , алба биш

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 16 ・ 2
 
 

 

"Мобикомоос татгалзья” гээд л уриалга яваад байдаг даа. Яахав үнэхээр мобикомын хураамж үйлчилгээгээ давахгүй байгаа учраас л хэрэглэгчид нь ийнхүү бухимдаж байгаа хэрэг. Харин надад бол Мобиком гэхээсээ илүүтэйгээр "Хаан” банкнаас татгалзвал яасан юм бэ гэсэн горимын санал байна.

 

Зээлийн хүү их, хадгаламжийн хүү бага, албан хаагчид нь харилцааны соёлгүй гээд нийтлэг асуудлыг энэ удаад орхьё. Харин үйлчлүүлэгчээ татаж, өрсөлдөөнийг бий болгох ёстой тус банк харилцагчаасаа авсан мөнгөөр техникээ сайжруулж байна гэсэн тайлбар хийгээд хэнэг ч үгүй байж байх юм.

 

Монголчууд АТМ гэгч зүйлтэй танилцаад нэг их удаагүй ч хэрэглээ нь болчихоод байгаа. Банканд оочирлож байхаар дансандаа хэдэн төгрөгөө хийчихээд өнөөх аль дуртай АТМ-аас очоод авчих нь хялбар шүү дээ. Гэтэл энэ хэрэглээ нэмэгдэж, эрэлт бий болоод эхэлмэгц банкууд АТМ-аар дамжуулан харилцагчдаасаа шимтгэл авч эхэлсэн. Би өөрийнхөө мөнгийг ямар ч цаас гарздахгүй, хэн нэгнийг хүндрүүлэхгүйгээр авч байхад л шимтгэл гэгч зүйл авч байгаа нь шударга бус юм аа гэж хэсэг л бухимдацгаасан байх. Гэвч бухимдал, бухимдлаараа л үлдэж, харин арилжааны банкууд амташсан хэрээ шиг АТМ-ын шимтгэлийн төлбөрийг нэмсээр байлаа.

 

Уг нь Монгол банкнаас нэг аятайхан шийдвэр гарч АТМ-аас авах шимтгэлийг буулгачихав уу гэсэн худлаа болж таарсан. Харин ч бүр эсрэгээрээ арилжааны банкуудын дур зоргоороо аашилж байгаа энэ явдалд Монгол банк хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй гэсэн мэдэгдэл хийсэн билээ. Магадгүй энэ тайлбар л эдгээр арилжааны банкуудад АТМ-аас мөнгө тоншоод байж болно гэсэн ойлголтыг өгсөн байх.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 23/

    Үйлчилгээ муутай удаан АТМ-ээс мөнгө авах болгонд 200 төгрөг суутгадаг гэх мэт

    Хариулах
  • Золбин / 2016 08 сар 16/

    Манай улсын хамгийн тэргууний гэх Хаан бпнхны уйлчилгээ маш муу мэлхий мэт удаан, ажилтан нар нь юм асуухаар хэлгуй дулий мэт зан гаргадаг дорой газар даа. Удирдлага нь гадны хумуус болохоор муу уйчилгээг, ажилтны зан харьцааг сайжруулахыг бодохгуй ашиг олж байвал бусад нь хамаагуй гэж боддог байх ш

    Хариулах