Стресс гэдгийг мартаж өөртөө итгэлтэй болцгооё

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 16

Мааз хамтлагийн “Би дурламаар байна” дуу кино болон үзэгчдэд хүрч эхлээд байгаа. Тус киног хамтлагийн гурван залуу тоглосноороо онцлогтой. Мөн тэд энэхүү киногоороо царай муутай хүмүүсийг тренд болгох бодолтой. Киноны гол агуулага нь нэгэн залуу өөрийн үеийн залуугийн ээжид дуралж байгаагаар өрнөдөг. Мөн тэд царай муутай хүмүүс бусдын адил дурлаж, хайрлаж, ажиллаж, амьдрах ёстой гэдгийг харуулахаар зорьсон билээ. Харин кино үзэгчдийн хүртээл болоод тав хонож байгаа хэдий ч бүх кино театруудын танхим дүүрэн байгаа гэнэ шүү. Тэгэхээр үзэгчдэд таалагдсан нь ойлгомжтой. Инээдмийн жанртай дэлгэцийн бүтээл учраас уншигч та хоцроогүй биз. Нийгмийн хар бараан, стрессийг түр ч атугай мартахыг хүсвэл тус киног зорин үзээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх