Улсыг хэдэн тэрбумаар “цөлмөсөн” Нийгмийн даатгалынхны хэрэг шийдэгдэлгүй хаагдлаа

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 18

 

Нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж байсан. Уг хэрэгт нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын ажилтнууд хамааралтай байсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Хохирлын хэмжээ нэг биш нилээн хэдэн тэрбумаар яригдаж байгаа. Харин энэ хэрэг мөрдөн байцаалтын шатандаа хаагдсан байна.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман: Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж шалгасан.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх