Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын "Амьдрал сайхан" дууны клип цацагдлаа

Урлаг ・Нийтэлсэн: Хөхөө 2016 08 сар 18

   Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлон яваа хос дуучид бол Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний "Атгасан шагай", “Ханийн тэнгэр”, “Самрын гурван толгой” зэрэг дуунуудыг нь дуунд дуртай дуучин Монгол түмэн минь андахгүй мэднэ биз ээ. Тэгвэл уран бүтээлч залуус маань энэ намрын анхны уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхэд бэлэн болжээ. "Амьдрал сайхан" хэмээх тус дууны үгийг Р.Баярсайхан бичиж, аяыг хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн амьдруулсан бол клипыг "Намир" медиа группын хамт олон бүтээжээ. 

  Тэд энэхүү уран бүтээлээ бүхий л сайхан гэр бүлүүд, залуу хосууддаа зориулан гаргасан гэнэ. Хос дуучид маань он гаргаад өөрсдийн анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ба бэлтгэл ажилдаа хэдийн орсон гэдгээ дуулгасан юм. Мөн тэдний уран бүтээл амьдралын талаар өгүүлэх "Цоморлиг" нэвтрүүлэг нь ч тун удахгүй үзэгч сонсогчдын хүртээл болох гэнэ. 

  Энэ дашрамд уран бүтээлчид маань энэхүү клипыг бүтээхэд хамтран ажилласан "Өрмөн Уул" группын "Хайрын билэг"-1, 2-ын хамт олондоо баярласнаа илэрхийлсэн юм. Ингээд уншигчиддаа Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нарын энэ намрын анхны уран бүтээл  "Амьдрал сайхан" дууны клипыг хүргэж байна. 

www.Urlag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх