Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тарааж, сугалаа явуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2016 08 сар 19 ・ 4

2016-2017 оны хичээлийн жилд хүүхэд шинээр элсүүлэх ажлыг оновчтой зохион байгуулахад мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, хяналт тавих ажлын хэсгээс цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

Хуралд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул, дүүргүүдийн боловсролын хэлтсийн дарга нар оролцов.

Нийслэлийн Төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 69428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Энэ оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар буюу 6115 хүүхдээр нэмэгдэх аж.

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүд хамран сургах тойргийн судалгаанд үндэслэн элсэлтийн бүртгэлийг энэ сарын 22-ноос 26-ны өдрүүдэд ажлын цагаар зохион байгуулах юм байна.

Бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулна. Цэцэрлэг бүр өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах аж.

Мөн 2014 онд төрсөн хоёр настай хүүхдийг шинээр элсүүлнэ гэдгийг нийслэлийн Боловсролын газрын Сургалт, арга зүйн хэлтсийн дарга, ажлын хэсгийн Нарийн бичгийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

Төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа хэдий ч тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй байгаагаас үүдэн төрийн өмчийн цэцэрлэгт хүүхэд элсүүлэх элсэлтийн зөвлөмжийг холбогдох удирдах байгууллага, албан тушаалтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүлж байгаа ажээ.

 

www.dnn.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2016 08 сар 19/

    Sugalaagaar alivaa asuudlig shiiddeg AN-in buruu jishgiig halna.Bukh zuild sugalaa gej az uzdeg asuudal baih yosgui geed l suid bolood bsan MAN-inhan.Alivaa hurteemjgui zuil deer shiideh uur arga zam oldohgui hetsuu ba u.Esvel arin haalga. avilga heel hahuuli gesen shalgarsan argaa heregleh bsan yum

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 19/

    heleh ug oldohgui bna

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 19/

    heleh ug oldohgui bna

    Хариулах
  • Зочин / 2016 08 сар 19/



    hetsuu ym aa ene asuudal

    Хариулах